Thursday, December 11, 2008

Kyoto

2008 оны 12 сарын 6-7-ны өдрүүдэд Японы эртний нийслэл Kyoto хотыг үзэх боломж олдов. Энэ хот эртнийх гэдэг утгаараа олон янзын сүм, дуган, ордон байдгаараа алдартай юм билээ. Мөн НҮБ-ийн дэргэдэх дэлхийн соёлын өвд бүртгэлтэй хэд хэдэн газар байдгаараа дотоод, гадаадын жуулчдын хөл дардаг их хөлийн газар юм байна. Ингээд Токио хотын төв буудал дээрээс холын замыг товчлон довтолгогч хурдан галт тэрэг буюу Shinkansen-д сууж 600 гаруй км-ийн алсад орших Киото хотод 2 цаг орчим яваад хүрэв.

Киотогийн төв буудалд буугаад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол Kyoto Tower Hotel байлаа.

Эхний өдөр албан ажилтай байсан тул хоттой танилцах боломж олдоогүй юм. Киотогийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн зохион байгуулсан Metabolic Syndrome - Present Studies сэдэвт семинарт оролцож номын дуу сонсов. Маргааш нь буюу 7-ны өглөө эртлэн босож хоттой танилцах бяцхан аялал маань эхэлсэн юм. Буудалласан зочид буудалын ЗБ (зохион байгуулагч)-ын зөвлөснөөр нэг өдрийн BUS-TICKET аваад хотын хойд хэсэгт орших Алтан сүмийг зорив.

Анх баригдахдаа "тэтгэвэртээ" гарсан шёогүн Ашикага Ёшимицугийн (1358-1409 он) өргөө байсан бөгөөд түүнийг тэнгэрт хальсаны дараа сүм болсон юм билээ. 1950 онд галдан шатаагдсан боловч 1955 онд сэргээн засагдаж жуулчдийн очих газрын нэг болсон байна. Сүмийн эргэн тойронд байх цэцэрлэгт хүрээлэн нь хэд хэдэн булаг шанд, бяцхан нуур, ой мод бүхий үнэхээр хараа булааж, сэтгэл ариусмаар газар аж.




Дараа нь хотын зүүн хэсэгт орших Kiyomizu-dera сүмийг үзэхээр явсан юм. Таксигаар 20 орчим минут, автобусаар 30-40 мин явах энэ газар Япончуудын очих дуртай газрын нэг юм гэсэн. Японы автобусны үйлчилгээ нь надад маш их таалагдав. Суух зорчигчид хойд хаалгаар, буух зорчигчид урд хаалгаар, яг буухын өмнө мөнгөө төлнө. Автобусанд суухдаа дарааллаж зогсоод автобусанд зай байхгүй болмогц хаалга нь хаагдаж сууж чадаагүй хүмүүс дараагийн автобус ирэхийг хүлээгээд зогсох нь хотын соёл гэдэг нь байх гэж бодогдсон юм. Kiyomizu-dera сүм нь уулын энгэрт байрлах тул нэлээд өгсүүр замаар 10 мин орчим алхав.

Сүмийн үндсэн барилга нь яахын аргагүй эртний уран барилгын нэг гэдэг нь шууд харагдав. 13 метр орчим урт бүдүүн шургааган багануудаар сууриа хийж барьсан энэ сүмийн тавцан дээрээс Киото хот алган дээр байгаа мэт харагдаж байв.
Энэ мэтчилэн хотын эртний хэсэг болсон сүм хийд үзсээр өдрийн гэгээ тасарч Киото хотоор зугаалах зугаалга маань үндсэндээ дууссан юм даа.

Wednesday, November 26, 2008

Ум маа ни бад ми хум

Яагаад ч юм гэр лүүгээ яримаар санагдаад залгатал...
Муу мэдээ дуулах гээд совин татаад байж л дээ. Нагац эгчийн маань бие тааруу байгаа гэнэ...

Бурхан минь, одоо л биш шүү...

Wednesday, November 19, 2008

Vivo Per Lei - I live for her (you)

By Andrea Bocelli & Hayley Westenra

(Guy)
Vivo per lei da quando sai
La prima volta l'ho incontrata,
Non mi ricordo come ma
Mi è entrata dentro e c'è restata.
Vivo per lei perché mi fa
Vibrare forte l'anima,
Vivo per lei e non è un peso.

(Girl)
I have loved the same as you
One that i know will never need me
It doesn't mater what i do
This love won't hurt for one to see me
Thought i was asking far to much
Hoping to feel this matching touch
Now it's here make me love again

(Guy)
È una musa che ci invita

(Girl)
No nothing comes sweeter

(Guy)
Atraverso un pianoforte
La morte è lontana,
Io vivo per lei.

(Girl)
Now with my new love i can cope
With all the burn to know the sadness
You are the one who gives me hope

(Both)
É un pugno che non fa mai male.

(Guy)
Vivo per lei lo so mi fa
Girare di città in città,
Soffrire un po' ma almeno io vivo.

(Girl)
Oh i hear the music playing

(Guy)
Vivo per lei dentro gli hotels.

(Girl)
Something deep inside me saying

(Guy)
Vivo per lei nel vortice.

(Both)
Attraverso la mia voce
Si espande e amore produce.

(Guy)
Vivo per lei nient'altro ho
E quanti altri incontrerò
Che come me hanno scritto in viso:
Io vivo per lei.

(Both)
Io vivo per lei

(Guy)
Sopra un palco o contro ad un muro...

(Girl)
I have loved that it's so true

(Guy)
Anche in un domani duro.

(Girl)
For the belief I saw in you

(Both)
Ogni giorno
Una conquista,
La protagonista
Sarà sempre lei.

(Guy)
Vivo per lei perché oramai
Io non ho altra via d'uscita,
Perché la musica lo sai
Davvero non l'ho mai tradita.

(Girl)
How would i hear the music play
Voices aside me stop to say
I will always be there when you call
When you need a friend

(Guy)
Vivo per lei la musica.

(Girl)
When you need a friend
(Guy)
Vivo per lei è unica.

(Girl)
Someone to be there for

(Both)
Io vivo per lei.

(Guy)
Io vivo

(Girl)
Per lei.

Translation into Russian:

Я живу для нее с тех пор, ты знаешь,
Как впервые встретил ее.
Не помню как случилось,
Что она вошла в меня и осталась во мне.
Живу для нее, потому что она
Приводит в трепет мою душу.
Живу для нее, и мне это не в тягость.

Живу для нее всегда,
Терзает ли она мою душу или наполняет ее нежностью,
После любви она рисует нам
Радугу в нашей комнате.
Она - музыка. И в те дни,
Когда у нас на сердце тяжело,
Лишь она может прийти нам на помощь.

Нас зовет муза.
Она всегда будет жить во мне.
Со звуками фортепьяно смерть уходит,
И я живу для Нее.

Живу для нее день за днем
Ее аккорды тают во мне -
И это самая прекрасная история любви,
Это рука, которая не причиняет зла.

Живу для нее. Знаю, что она заставляет меня
Кружить по городам,
Немного страдать, но все же я живу!

Я потерялся бы без нее.
Живу для нее в гостиницах.
Когда мне грустно, зову ее.
Живу для нее в вихре.
Она поет моим голосом
И, изливаясь, рождает любовь.

Живу для нее. У меня нет ничего иного.
И скольких еще встречу я,
У кого написано на лице:
Я живу для нее!
Я живу для нее!

На сцене или у стены
Она похожа на нас, ты видишь.
Даже завтра, как бы ни было трудно,
Я уже сделал это, и знаю почему,
Каждый день - победа,
И главный герой - всегда она.

Живу для нее, потому что теперь
У меня нет другого выхода,
Потому что, ты знаешь, музыке
Я никогда не изменял

Она - музыка. Ее мотивы
Дают мне ключ от небес,
Который наконец откроет мне дверь к солнцу.
Я существую, потому что есть она.

Живу для нее, для музыки.
Существую для нее.
Живу для нее, она - единственная.
Она - это ты и я.
Я живу для нее!
Я живу для нее!

Tuesday, November 18, 2008

Сургааль үгс

Амгалан хийгээд зовлон нь таны сэтгэлээс, түүнийг хэрхэн тайлбарласнаас шүтэн гардаг.
Тэдгээр нь гадаад ертөнцөөс, бусдаас ирдэггүй.
Таны хамаг амгалан хийгээд зовлон нь таны бүтээл, таны өөрийн сэтгэлийн бүтээл юм.

Ичиг, ичиг

Говийн догшин ноён хутагт
Дулдуйтын Данзанравжаа

Аяа бас, буян хураасангүй насжисан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзари нар ичиг
Аяа бас, өдөр хийдэд суугаад, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг
Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгайрагч номч нар ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун. Ай, хөөрхийнүүд минь ээ!

Monday, November 17, 2008

Check your internet speed

http://performance.chello.at:81/

Дээрх URL-руу ороод Performance Test гэдэг дээр дараад интернэтийн хурдаа шалгаарай. Ногоон өнгөтэй зураас нь таны интернэтийн хурд болно.
Амжилт хүсье.

***TRUE***

Ам нэг байхад, чих хоёр байдаг юм үгээ мэд

Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм замаа мэд

Хань ганц байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд

Амжилт таныг тосож байхад, алдаа отож байдаг юм өөрийгөө мэд

My precious - My family

Энэ зургийн утга маш их таалагдсан тул блогтоо тавилаа. Үнэхээр арга, билгийн ёсоор эр, эм хоёул хамжиж байж амьдралаа босгож, босгосон амьдралаа солонгын өнгө будгаар чимж явдаг юмуу даа...

Зүүднээс ундарсан бодрол...

Урьд шөнө би нэгэн сонин зүүд зүүдэллээ. Арван жилийн 2 найзтайгаа уулзаж байна гэж зүүдлэв. 1996 оны хавар 8-р ангиа төгссөнөөс хойш тоотойхон уулзсан 2 андаа ингэж зүүдэлнэ чинээ огт санасангүй. Яг бодитой юм шиг, тэрхүү үйл явдалд оролцоод байгаа мэт "өнгөтөөр" зүүдэлсэн юм. Гэтэл одоо чухам юуны талаар зүүдэлсэнээ санах гээд чаддаггүй ээ. Миний дурсамжийн, миний бодол санааны нэгээхэн хэсгийг баллурдаад арилгачихсан мэт юуг ч санадаггүй ээ. Уг нь зүүдэндээ уулзасан 2 найзын нэг нь энд наран улсад байгаа болохоор юуны талаар, юу гэж зүүдэлсэнээ ярия даа гэж бодож байсан юмсан...

Ингээд бодол болоод сууж байсан чинь байна шүү, нэгэн бодол зурс гээд өнгөрдөг юм байна. БИ өдийг хүртлэх 27 жилийн амьдралдаа сайн, муу, сайхан, муухай янзан бүрийн үйл хийсэн шүү. Гэтэл одоо саная гэхнээ муу, муухай үйлийнхээ тоотой хэдхэнийг санаад, сайн, сайхан үйлээ тоолшгүй олноор нь дурсах юм. Үнэхээр муу, муухай үйлээ санахгүй байна уу, эсвэл санахыг хүсэхгүй байна уу? БИ өнгөрсөн цаг хугацаанд гаргасан алдаа бүрээсээ ухаарал авч, хожмын үйлдээ дахин давтахгүй байхыг хичээсээр ирсэн болохоор сайн, сайхан нь тоолшгүй олон болсон юмуу даа. Ингэж амьдрах ухааныг зааж сургасан аав, ээждээ талархаж явая, Ингэж амьдрах ухааныг үр хүүхэддээ заах аргад нь амжиж суралцая даа...

Sunday, November 16, 2008

"ТЭНГЭР ШИГ БАЙ"

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи!
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир

Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй

О.ДАШБАЛБАР

Wednesday, November 12, 2008

...LOL...

Can you resist to laugh in that case...



Японы ТВ шоуны нэгээхэн хэсгийг энд тавилаа. Битгий "инээгээрэй"...

Sunday, November 2, 2008

Яруу найрагаас үүдсэн бодрол

...Тэр л сайхан алаг нүдийг чинь үнсээд
Тэнгэрийн дор жаргахын амтыг мэдэрсэн
Амраг сэтгэлээ чинийхээ төлөө зориулаад
Ахиад хэзээ ч дурлахгүй гэж бодсон...

(Яагаад ч юм бэ, сэтгэлд хоногшсон тэр алагхан нүдийг үргэлж боддог юм. Томдсон халаадтай, алаг нүдтэй, танихгүй бүсгүйн нүд... Нүдээ аниад хайртай чамайгаа бодох тоолонд тэр нүд хамгийн түрүүнд бодлын үзүүрт ургаад ирдэг юм)

...Зүрх минь ийм хэрэгтэй зүйл байсныг
Зүүдлээ ч үгүй явсан юм билээ
Хийл хөгжим шиг яруухан эгшиглэсэн ээ
Хэзээ ч би мартаж чадахгүй явдаг аа...

(Анх танилцаж байхдаа хөөрхөн бүсгүй байна даа гэж бодож байсан болохоос ийм болно чинээ санасангүй явжээ. Хувь заяаны эрхээр л бид хоёр учирсан юм байлгүй дээ)

...Чамайгаа үнссэн агшин зуун жилтэй тэнцэхийг мэднэ
Чинийхээ хайранд багтаад нисэх шахсанаа мэднэ
Хүнд бэрх он жилүүдийг нэг л сайхан хөгжим болгох
Хүүхдийн инээд цангинсан тусгаар улсын хаан болохоо мэднэ...

(Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй. Дорнын их яруу найрагчийн хэлсэн энэ үг ҮНЭН юм билээ. Сайхан хайр гэж үнэхээр байдаг юм билээ. Би мэдсэн. Энэ сайхан хайраа үр жимсээ өгөх алимны модтой зүйрлэх дуртай. Энэ модоо усалж, тордож, арчилж чадвал инээд цангинасан, хайр гэрэлтсэн, цэцэрлэгт хүрээлэнгийн "эзэд" болох нь гарцаагүй бизээ)

...Алагхан зүрх минь азтай эрийн зүрх болсон
Алдхан бие минь амраг чинийхээ өмч болсон...

(Хайртай хүндээ бүхнээ зориулах нь хайрын нэгэн гайхалтай тал юм болов уу даа. Өөртөө байгаа хамгийн сайхан, сайн гэсэн бүхнээ зөвхөн түүндээ зориулахад сэтгэл нэг л сайхан болчихдог юм. Яг энэ үед хайртай бүсгүй маань над шиг өөртөө байгаа хамгийн, хамгийн гэх зүйлээ наддаа зориулаад ирэхэд "Хайрт минь, би чамдаа хайртай" гэхээс өөр үг олддоггүй юм билээ. Тиймээ би азтай эр... )

(Эцэст нь дүгнээд бодоход харилцан хоёр биенээ хайрлаж байж л бүх зүйл сайхан болно доо...)


PS: Х.Чилааживын шүлэгнээс иш татав

Friday, October 24, 2008

Две судьбы

Мы хотели жить
Любить и быть одной судьбой
И наше счастье не делить
Не с тем другим
Не с той другой.

Но бывает так
Что все меняется потом
Чужая ревность как беда
Ночным дождем
Приходит в дом.

Две волны
Друг друга нежно обнимают
Две любви
Одним огнем в ночи сияют
Две души
Как две весны
Как я и ты.

Пусть наши две судьбы
Лишь корабли в открытом небе
Две любви
Живут, а значит, есть на свете
Я и ты
И я и ты.

Мы хотели жить
С тобою в городе одном
Пусть за окном идут дожди
А в доме свет, И нам тепло.

Только все не так
Случилось в жизни и любви.
Мы словно стрелки на часах
Что в поздний час
Сольются в миг.

Thursday, October 23, 2008

...Бодрол...

Өчигдөр буюу 10 сарын 22нд тэнхмийн уулзалт дээр хийсэн ажилаа танилцууллаа. Боломжийн санагдав, сэтгэлд нийцэж байна. Өдрийн хоолоо тэнхмийхэнтэй хамт сургуулийн хоолны газарт идэхээр шийдсэн юм. Тэнд ажигласан нэгэн сонирхолтой зүйл гэвэл...

...Хоолны газар үйлчилж байгаа хүмүүс нь дандаа настай, ахмад хүмүүс байх юм. Үс нь бууралтаж, арьс нь насыг нь илтгэн үрчлээтсэн тэдгээр үйлчилэгч нарыг хараад бахархах сэтгэл төрөв. Хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ, энд ч нэг ширээ арчаад, гүйж очоод тэнд ч нэг аяга, таваг хураагаад, эргэж ирээд эндээс захиалга аваад, тэнд хоолыг нь зөөж өгөөд. Биднийг тэнд сууж хооллох 30 минутын хугацаанд, зүгээр л алхаж байгаа, эсвэл "амраад" сууж байгаа үйлчилэгчийг олж харсангүй. Гүйгээд л байх нь тэр...

Гайхамшигтай. Миний багцаалсанаар 55-65 насны буурлууд байх юм. Би эдний насан дээр очоод ингэж ажиллаx битгий хэл, гүйж, зогсоо зайгүй алхаж чадах болов уу гэж өөрөөсөө эрхгүй асууж үзлээ. Хариу нь маш эргэлзээтэй...?!?!

Ээ дээ, өтлөхийн цагт бусдын гарт орчихгүй TAC гэж амьдраад, TYC гээд л дуусах юмсан...

Sunday, October 19, 2008

Нутгийн хүч

Хоолой бага зэрэг өвдмөөр аядаж, бие хэсэгтээ чилээрхэв. Өдөр нь ажилдаа яваад орой нь маш их тамирдсанаа мэдэрсээр гэртээ орж ирсэн хов хоосон, ханхайсан 2 өрөө минь угтав. Хүн гээч энэ амьд бодгал өчүүхэн зүйлд "мяарах" юмдаа. Хаалгаа онгойлгон гэртээ орж ирэхэд хов хоосон хүйтэн гэр угтах тийм ч таатай биш байдаг юм байна. Энэ л үед хүн хүнээр дутдаг хорвоогийн үнэн төрхийг бага зэрэг ч гэсэн ухаарах аж.

Гэр бүл... халуун дулаан, дотно, аз жаргалтай гэр бүлийн орчин... "мангар" пацаан байх үеэсээ ийм л орчинд өсөж, хүмүүжсэн би яг л тийм орчиндоо амьдралын гэрэл гэгээ, өөрийн хүч чадлыг олж авдаг гэдгээ бүрэн мэдэрч байна. Хэдийгээр амьдралд гэрэлтэй, сүүдэртэй янзан бүрийн учирал тохиолдох боловч алдсан эрч хүчээ өөрийн, зөвхөн өөрийн ГЭР БҮЛЭЭСЭЭ эргүүлэн олж авдаг бизээ...

Бодолдоо ээрэгдэж байтал хайрт минь утасдав. Яг л миний таамаглаж байсан шиг гомдсон, тунирхсан бас бага зэрэг уурласан өнгө хоолойд нь мэдрэгдэж байлаа. Утсаар ярьж байхдаа, хэрэв энэ мөчид дэргэд минь байсан бол яах байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирлээ... Яагаад ч юм мэдэхгүй, заримдаа хайрт бүсгүй маань намайг хэзээ ч өвдөхгүй юм шиг, хэзээ ч шаналахгүй юм шиг бодож явдаг мэт санагддаг юм. Нэгэн бодлын урьд нь би тийм байдал огт харуулж байгаагүй болохоор тэгдэг байж болох.
Заа энэ дэмий бодол яах вэ...

Халуураад хэвтэж байхдаа иймэрхүү энэ мэт есөн шидийн зүйл бодож хэвтсээр уусан эмэндээ нам.... Маргааш өглөө нь бие сайжирсан нь илт, гэвч нэг л юм дутагдаад байгааг тамирдсан бие мин хэлээд байлаа. Хөргөгчөө онгойлгоод хартал нутгаасаа гарахдаа авчирсан борц харагдав. Энэ, энэ л надад дутагдаад байгаа зүйл гэж дотор хүн маань шивнэлээ...

1 цагийн дараа би усанд норсон хулгана мэт хамаг биейин хөлс урсаад, ядаргаа арилж, тамир тэнхээ нэмэгдсэн, нэг, хоёр үгээр хэлбэл ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН болсоноо бие сэтгэлээрээ мэдэрч суулаа. Энд ирсэнээсээ хойш тахиа, үхэр, хонь, загасны янзан бүрийн мах идэж байгаа боловч энэ хэсэгхэн борцтой харьцуулалтгүй байв.

Аяа, нутгийн хүч гэж ийм л байдаг болов уу...

Saturday, October 11, 2008

Би дуртай...

Өвөрт минь гvнж шиг нойрссон бvсгvй
Өглөө босоод усанд ороход би дуртай
Шvршvvрийн доор дагина мэт зогсоход
Шvvдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай

Надаас авсан бvхнээ усанд vйж
Нартад заяаснаас бусдаа усанд гээж
Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай

Гvн нойрыг минь чимж
Гvнж шиг нойрссон бvсгvй
Халуун хөнжлөөс сэмхэн сугарч
Хvйтэн шvршvvрт ороход


Дусал дусал ус зvрхэн дээгvvр
Дурлал хайр мэт бөмбөрч
Шvvдрийн дусал мэт ариухнаар
Шvлгэн сэрэл өдөөдөгөө

Будаг ч vгvй, юу ч vгvй төрмөл биеэрээ
Бурханы бvтээл шиг эрхэмсэг бvсгvй
Уруулаа хацарт нааж, энгэрт эрхлэхэд дуртай
Унаган харцаа нууж удаахан ширтэхэд нь дуртай

Шvvдэрт орчлонгийн өглөө бvхнээс
Шvршvvрт орсон амраг өвөрт эрхлэхэд дуртай
Нvргэлэх тэнгэрийн асгарах бороонд
Нvглээ арилгаж нvцгэн зогсоё бvгдээрээ

Бусдаас нvглээ нуухгvй гэсэн шиг
Бурхан хvртэл нvцгэн байдаг шvv дээ

Төрөхдөө нvцгэн ирээд
Төрөл арилжихдаа нvцгэн буцдаг хорвоод
Тэнгэрийн шvршvvрт нvглээ гээж
Тэмvvлэх наранд дулаацаж явах минь

(negen andiin temdeglelees...)

Бүсгүй хүн

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм



Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм

Tuesday, October 7, 2008

МАНАН

Урьд шөнө HepG2 эсийн өсгөврүүдээ хөлдөөх шингэнд хийж, өөртөө нөөц үүсгэж авлаа. Анх удаа хийсэн болохоор нарийн нарийн чимхлүүр ажил дээр маш их цаг алдаж, ажил саатав. 18 "таваг" эсийг -80 хэмийн гүн хөлдөөгчинд хийсэнийхээ дараа үлдсэн 2 "таваг" эсээ 1/10 харьцаагаар шингэлээд ажил дуусав...

Цагаа хартал өглөөний 5 цаг, гадаа гартал битүү манан. Эргэн тойрон 10-12 метрээс цааш юу ч харагдахгүй... Салхины аясаар мод найгах нь хэдхэн метрийн цаадах юмаа олж харахгүй байгаа надад багадаа үзэж байсан хэдэн аймшгийн киноог эрхгүй санагдуулдаг байна ш дээ. (айгаагүй ч гэлээ эвгүй байлаа гэж...)

Хамгийн сүүлд хэзээ ийм өтгөн манан дунд байснаа санах гэж оролдов. Өмнө нь ийм өтгөн битгий хэл жинхэнэ, хэсэгхэн манан ч үзээгүй юм байна. Харин ухаан бодол маань бодлын гүн, өтгөн манан дунд хэдэнтээ хөрвөөж байснаа саналаа...

Одоо бол нойр хүрч байна гэж жигтэйхэн, үүрээр 5-д унтаад 7.30-д боссон болохоор нүд өөрийн эрхгүй анилдаж байна. Харьж унтая даа... (ингэхэд цаг хэд болж байгаа юм бол?)

Хайр болон хардалт

Доорх үгийн утга санаа нь маш их таалагдсан учир Виртуал Монгол сайтын ТОМО андын тэмдэглэлээс авав...



Хайр ямар ч зах хязгаарыг мэддэггүй. Хайр хартай байж чаддаггүй, учир нь хайр өмчилж чаддаггүй. Хэрэв чи хэн нэгнийг өмчилж байвал, чи түүнийг алаад өөрийн эд хөрөнгөө болгочихлоо гэсэн үг. Зөвхөн эд юмсыг л өмчилж болно. Хайр бол эрх чөлөөг өгдөг. Хайр өөрөө эрх чөлөө.

Saturday, October 4, 2008

La Paloma

Хайраа гэж...
Энэ дууг сонсохоор нэгэн сайхан дурсамж улирч өнгөрсөн цагийн хуудаснаас өнгийн босоод тэр л цаг мөчид мэдэрч байсан аз жаргал, хайр, энхрийлэл, гэгээхэн бүхнийг дахин мэдрүүлэх шиг, саяхан мэт санагдавч аль хэдийн 3 жилийг ардаа үдсэн бидний мартсан бүгдийг маань сэргээх мэт болов...

Сайхан хайр гэж байдаг юм байна, олдвол түүнийхээ төлөө бүхнээ зориулаарай... Яг л над шиг... хэхэхээ

ONLY YOU with UNCHAINED MELODY


ONLY YOU
Only you can make of this world seem right
Only you can make the darkness bright
Only you and you alone
Can thrill me like you do
And fill my heart with love for only you

Only you can make of this change in me
For it's true you are my destiny
When you hold my hand I understand
The magic that you do
You're my dream come true
My one and only you

Only you can make of this change in me
For it's true you are my destiny
When you hold my hand I understand
The magic that you do
You're my dream come true
My one and only you


UNCHAINED MELODY
Oh my love, my darling
I've hungered for your touch
A long lonely time,
And time goes by so slowly
And time can do so much,
Are you still mine?
I need your love,
I need your love
God speed your love to me.

Lonely rivers flow to the sea, to the sea,
To the open arms of the sea, yeah!
Lonely rivers sigh "wait for me, wait for me"
I'll be coming home,
Wait for me.

Oh my love, my darling
I've hungered,
Hungered for your touch
A long lonely time,
And time goes by so slowly
And time can do so much,
Are you still mine?
I need your love, I...
I need your love
God speed your love to me

Thursday, October 2, 2008

Үгийн дайн

Бүх хосууд маргалддаг. Тэгээд бие бие рүүгээ хорон муухай үгс шидэлж “Үгийн дайн”-ыг дэгдээдэг. Зарим нь сүүлдээ бүр гар зөрүүлнэ. Харин та зөв маргалдаж чадаж байгаа болов уу?

1. Болохгүй: Яриаг нь тасалж хашгичих Харин оронд нь: Маргаанд ихэвчлэн сонсож чадсан нь ялдагийг санаад нүд рүү нь хараад бүгдийг сонс. Тэр хэлэх гэсэн бүх үгээ хэлж дууслаа. Одоо нэмж хэлэх зүйл түүнд алга. Тэр аажим аажмаар тайвширна. Харин таны дотор давчдаад хэл чинь загатнаад байгааг мэдэж байгаа ч тэвч. Сэтгэлийн шуургаа намжсаны дараагаар гомдоллон илэрхийл. Түүний буруу байсан бол ухаарах л болно.

2. Болохгүй: Олон зүйлийн талаар маргалдах Харин оронд нь: Маргалдаж байгаа асуудлынхаа голыг олох хэрэгтэй. Маргаан ерөнхий байснаас нэг “сэдэвтээ” төвлөрөх нь хамаагүй үр дүнтэй.

3. Болохгүй: Түүний ааш зан руу “дайрах” Харин оронд нь: Түүний хувь хүний зан чанар руу бус тухайн маргалдаж буй сэдэвтээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. “Чи угаасаа тийм зантай” гэсэн үгс маргааны үед хэн хэнийх нь уурыг улам дүрэлдзүүлдэг учраас маргаан үүссэн нөхцлийг л онцгойлох нь зүйтэй.

4. Болохгүй: Маргаанаа төгсгөлгүй орхих Харин оронд нь: Маргаанаа заавал эцэс болгох хэрэгтэй. Бие биедээ уурлаж уцаарласан байдалтайгаар орондоо хэзээ ч орж болохгүй гэдгийг сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр зөвлөж байна. Тиймээс унтахаасаа өмнө маргаанаа нэг тийш нь болгох хэрэгтэй шүү.

5. Болохгүй: Бусдыг маргаандаа хамруулах Харин оронд нь: Маргаанаа зөвхөн хоёр биенийхээ дунд байлга. Хэзээ ч бүү хадам ээж, найзыг нь маргаандаа “дурс”. Тэгвэл галыг унтраах бус улам ноцоох болно.

6. Болохгүй: Хүүхдүүдийн дэргэд маргалдах Харин оронд нь: Уучлал хүсээд тэднийг өрөөнөөс гаргах. Тэгээд ТВ-гийнхээ дууг чангалаад хэрэлдэж өгөх хэрэгтэй дээ. Тэднийхээ дэргэд хэрэлдэж байгаа бол та хоёр хамгийн муу ээж аав гэдгээ сана.

7. Болохгүй: Гар зөрүүлэх Харин оронд нь: Тэвч. Нэг гэрийн хоёр нэг л гар зөрүүлэх юм бол цаашдаа ч байнга ийм аргаар асуудлаа шийдэх гээд байдаг болдог байна. Энэ ч муу шүү.

Tuesday, September 30, 2008

Бороо орж байна... Бодол урсаад л...

Номхон далайд "зугаалж" яваа 3 тайфун тун удахгүй аралын оронд зочилох юм гэнэ. Түүний бэлтгэл болгож сүүлийн хэд хоног бороо тасралтгүй оров. Гадаа ч сэрүүхэн болж эхэллээ. Шөнө цонхоо онгорхой унтаад даардаг болов... Шөнө гэснээс урьд шөнө хэдэн шумуулын "довтолгоонд" өртөөд, бараг үүр цайж байхад унтсан чинь өглөө дугарсан сэрүүлгэндээ сэрж чадалгүй ажилаасаа хоцорчихож. Гэхдээ өнөөдөр 2 дахь өдөр болхоор гайгүй л дээ. Энэ өдөр манай тэнхмийхэн клиникийн үзлэгтэй байдаг болхоор үдээс өмнө бараг хүнгүй байдаг юм...
Хайрттайгаа, Сэтгэлээ сэргэтэл утсаар ярив. Яриаад л баймаар байлаа, гэвч хэн хэн нь ажилтай болхоор дараа боломжтой болхоороо л... Бүсгүй маань ямар их зориг, эрсдэлээр шийдвэр гаргаж байгааг бодох болгонд түүнийгээ бүүр ч ихээр хайрламаар, гомдол, цөхөрлийн нулимсын гашууныг дахиж амсуулахааргүйгээр жаргаах юмсан гэдэг хүсэл улам ихээр бадрав. Үнэхээр би түүндээ Хайртай юмдаа...

Хайртынхаа тухай бодсон чинь хамтдаа үзэж байсан нэг кино санаанд орлоо. Нэгэн сайхан хайрын тухай гардаг, Солонгос кино л доо. Гэхдээ сэтгэлд нэг л нэг тийм гэхийн аргагуй сайхан хайрыг мэдрүүлдэг кино байсан болхоор санаанаас гардаггүй юм. Ер нь тэгээд бүсгүйтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамжаар дүүрэн байх юм даа...

Friday, September 26, 2008

...LOL...

This is a true story from the Japanese Embassy in US!!!
A few years ago, Prime Minister Mori was given some basic English conversation training before he visits Washington and meets president Bill Clinton...

The instructor told Mori Prime Minister,
- When you shake hand with President Clinton, please say "HOW ARE YOU". Then Mr.Clinton should say, "I AM FINE, AND YOU?" Now, you should say "MEE TOO". Afterwards we, translators, will do the work for you"

It looks quite simple, but the truth is...


When Mori met Clinton, he mistakenly said "WHO ARE YOU?" (instead of "How are you?".)

Mr Clinton was a bit shocked but still managed to react with humor:
- Well, I'm Hillary's husband, ha-ha...

Then Mori replied
- ME TOO, HA-HA.

Then there was a long silent in the meeting room...

...Нэгэн долоо хоног дууслаа...

Энэ долоо хоногт юу хийв, ямар амжилттай бас дутагдалтай байв дүгнээд нэг үзье.

А. Ажил:
1. Эсийн хуваагдал ямар нэгэн алдаагүй, цэвэр, төлөвлөсний дагуу явагдаж байна.
2. FGF21 promoter-ыг олж чадсангүй. Олох гэж оролдсон зүйлдээ толгой эргээд юугаа ч ойлгосонгүй. Номоо дахиад л уншихаас... Молекул биологийн нэг сайн номтой болох хэрэгтэй юм байна.

Б. Амьдрал:
1. Шүдээ үзүүлж дуусав. Гэвч өөрт байсан эмээ уугаад долоо хоногт нэг удаа эмчид очиж амаа ангайлган харуулаад л энэ "эмчиллгээ" дуусдаг юм байжээ. Сэтгэлд хүрсэнгүй. Дараа дахиж өвдвөл энэ шүдийг маань авах юм гэнэ. Хн, дараа дахиж өвдвөл өөрөө эмчилэхээ мэдэх байлгүй дээ...
2. Гэрээ цэвэрлэв. Сүүлийн нэг сар цэвэрлээгүйгээрээ цэвэрлэв. (Сайхан л байлаа гэж)
3. Хайрттай ут саар ярив. Уг нь төлөвлөгөөнд ороогүй байсан юм. Гэхдээ сайхан байсаан...

В. Бусад:
1. Бусад бүх юм яаааг хэвээрээ. Өглөө босоод цай ундаа уугаад ЛАБ-руу явна. Өдөр ирж хоол хийж идээд эргээд ЛАБ-руу явна. Орой (бараг шөнө) ирээд ТВ харж хэсэг хэвтээд унтана. Нэгэн хэмийн амьдрал маань нэгэн хэмээрээ л явж байна...

PS: Эртээд net ухаж суугаад ийм нэгэн дуу олов. Таалагдав, энд тавихаар шийдэв...

by Nat "king" Cole - Love

L is for the way you look at me
O is for the only one I see
V is very, very extraordinary
E is even more than anyone that you adore can

Love is all that I can give to you
Love is more than just a game for two
Two in love can make it
Take my heart and please dont break it
Love was made for me and you

Thursday, September 25, 2008

Баабар: Гэр бүл ба улс төр

Судлаачдын тогтоосноор гэр бүл 300 гаруй мянган жилийн өмнө үүсчээ. Энэ бол хомо сапенс хэмээх бидний зүйлийн үүслээс өмнө гэсэн үг.

Хомо нэндэрталус, хомо эритикус мэтийн хүн овгийнхон гэр бүлтэй байжээ. Хүний үр нь бусад амьтны зулзагыг бодвол шууд байгаль дээр амьдрах чадвар дорой учир үр хүүхдээ хүн болгохын тулд гэр бүл зайлшгүй шаардлагаар үүссэн бололтой. Бодвоос орчин үеийн хүн үүссэн цагаасаа гэр бүл үүсгэж байсан аж. Ингэхээр гэр бүл бол хүний нийгмийн хамгийн анхдагч институци юм. Бараг бүх хүн гэр бүлийн хүрээнд төрж, өсөж, хүмүүжиж, төлөвшиж, хөгширдөг.

Хүн нэг цэгээс үүссэн боловч олон соёл болон иргэншил биенээсээ үл хамаарч шал тусдаа буй болжээ. Африкийн бушмэний соёл, туйлын эскимосын соёлын хооронд ямар ч холбоо байхгүй гэж хэлж болно. Гэтэл эдний хооронд буй нийтлэг зүйл нь гагцхүү гэр бүлээс үүдэлтэй байдаг. Үр хүүхэд эх эцгийн хоорондох бэлгийн харилцааг аль ч соёлд нийтээр жигшин үздэг. Үр хүүхдээ хайрлах, нийгэмшүүлэх, гэр бүл үүсэхэд ёслон тэмдэглэх, гишүүд нь үхэж үрэгдэхэд гашуудах гээд олон нийтлэг зүйл бий. Иймээс ч гэр бүл нь хүний нийгмийн анхдагч институцийнхээ хувьд бусад хамтлагийг бодвол хамгийн бат бөх, хүний аз жаргал гуниг зовлонгийн анхдагч голомт нь байдаг аж. Хүний нийгмийн хөгжлийг дагаж гэр бүлийн үндсэн ухагдахуун, үндсэн зарчим хувиран өөрчлөгддөггүйгээрээ их онцлогтой.

Бие хүний аз жаргал юун түрүүн гэр бүлээс үүдэлтэй байдаг. Чухам ийм л учраас хүний нийгмийн хөгжлийн явцад нийгмийн бусад том хүчирхэг институциудын даралт шахалт байнга байсан боловч хүмүүс яаж ийгээд аз жаргалыг олж эдэлж чаддаг байлаа. Үүгээрээ нийгмийн амьдрал үргэлж оршин тогтносоор ирсэн болов уу. Зарим соёлууд гэр бүлээс аз жарга лыг олж авах бүхэл бүтэн номлол арга барилыг буй болгон суулгаж өгчээ. Шашин болон иргэншлүүд ч энэхүү хүний жаргалын эх булаг болсон голомтод ихээхэн анхаарал тавьсан байдаг.

Нэгэнт гэр бүл нь аз жаргалын голомт юм бол мөн зовлонгийн эх үүсвэр байж таарна. Өөрөөр хэлбэл, хүн натураараа жаргал олох ёстой тэр газраасаа түүнээ олохгүй бол зовлон мөн тэр голомтоос төрж таарна. Социологичид энэ асуудалд нэн эртнээс анхаарлаа хандуулж сайтар судалгаа хийсэн байдаг. Гэр бүлийн проблем судлал ч гэж буй болж. Проблемгүй гэр бүл гэж бараг үгүй аж. Гэхдээ проблем бараг бүгдээрээ гэр бүл дотроо шийдэгддэг. Шийдэгдэхгүй проблем л зовлонгийн шалтгаан болно. Энэ нь гэр бүлийн хүрээнээс хальж нийгмийн аль нэг инс титуци болон хамт олонд шийдүүлэхээр халддаг аж. Гэр бүл доторх шийдлээс хальсан зовлонгийн шийдлийн түгээмэл илрэл нь салалт юм. Аль ч соёлд салалт байдаг нь энэ нь маш өргөн тархсан шийдэл бололтой. Салалт бол учирсан проблемийг шийдэж буй эцсийн боловч нэгмөсөн шийдэл юм.

Проблемийн эх үүсвэр олон янз байдгийн дотор шинээр зохиогдсон дахин гэрлэлт, урьд хойтохын дагавар хүүхэд, бэлгийн сулрал, боловсрол болон хөрөнгө чинээний хэт ялгавар, архидалт болон төстэй донгууд, хардалт, гэр бүлээс гадуур харьцаа, соёлын болон шүтлэгийн зөрүү, үзэл бодол зан үйл дадлын ялгаа зэрэг нь голлох суурь эзэлдэг ажгуу. Проблем нэгэнт гэр бүлийн түвшинд шийдэгдэхгүй бол гадагшилдаг. Хүн нь нийгмийн амьтан, хүн бүр гэр бүлээс гадна нийгмийн аль нэг хамт олонд давхар харьяалагдана, ингэхээр проблем өөр хамтлагийн хүрээнд шийдвэр тайлалаа хайдаг байна. Ингэхдээ гол төлөв проблем шууд өөрийн тайлалаа нэхдэггүй, түүнийг тээгчийн стресс гомдлоо тайлах зан авираар дамжин нийгэмд нялзах байдлаар илэрхийллээ олдог аж.

Хүн гээч амьтан уг зөнгөөрөө бурууг өөрөөсөө гэхээсээ бусдаас хайдаг. Гэр бүлд учирч буй зовлон бэрхшээлийн учир шалтгааныг голдуу л гаднаас хайдаг төдийгүй олдог. Проблем нь хүнийг комплекст оруулдаг төдийгүй бусад хүн үүгээр нь жаргал хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Ингэхээр ердийн сэтгэлийн дарамтаас эхлээд атаархал, мөчөөрхөл, улмаар хонзогнол үүсдэг ажгуу. Авгайгаа дийлэхгүй, эсвэл асуудлаа шүүхээр шийдүүлж болохгүй болохоор хонзонгоо бусдаас аваад унадагт хамаг зовлон байна. Салж сарнисан, өнчирч хоцорсон хүн дахин амьдрал зохиож амгаланг олох нь элбэг. Гэтэл тэгээд ч амгаланг олдоггүй, эсвэл зууралдаад там дотроо байгаад байдаг, уураа бүх тийш нь үлээдэг дон гэмээр авир аймшигт хонзогногчийг төрүүлнэ. Судлаачид нэгэн дуугаар өгүүлэхдээ хүүхэд мөнхийн зовлонтой айлд өссөнөөс салсан өрх толгойлогч дээр хүн болсон нь хавьгүй дээр байдаг гэдэг нь үүний нэг тод илэрхийлэл биз.

Напалеон гуч хүрэлгүй генерал болж, хар залуугаараа алдрын оргилд хүрчээ. Гэвч хоёр эхнэр дамжаад хүүхэдтэй болж чадаагүй нь түүний олон авирын тайлал гэж судлаачид ярьдаг. Ромыг шатаасан Нэроны зэрлэг авирын сурвалж нь эх Агрипино нь. Төрсөн дүүдээ дурлан бэлгийн харилцаанд орсон Колигуллагийн аймшигт мангас дүр гэр бүлийн зовлонгоос үүдэлтэй. Пап Александр, түүний хүү Цэзарь Боржо нарын гэр бүлийн амьдрал там байлаа. Гитлер импотент байжээ, буруутан нь хорвоо, ялангуяа жүүдүүд. Сталины гэр бүл зовлонгийн уурхай байсан тухай судлаачид болон уран зохиолчид бишгүй нэг бичсэн. Киргизийн Ерөнхийлөгчийг түлхэн унагасан цаад шалтгаан нь эхнэр хүүхдүүд нь байлаа. Африкийн хамгийн баян орон Зимбабвэг 25 жилийн дотор гуйранчин болгоход Ерөнхийлөгч Мугабэгээс эхнэр нь илүү үүрэг гүйцэтгэсэн. “Нууц товчоо” ч тэр үеийн гэр бүлийн олон зовлонгийн нууцыг тайлсан байдаг.

Аз жаргалыг гэр бүлээс үлдэн хөөж хөдөлмөрийн хамт олон гэгчийн гарт атгуулж, нийтийн аз жаргал гэр бүлийнхийг орлоно гэсэн онолоор олон жил замнасан гажиг нийгмийн гишүүн байсан бидний хувьд энэ талын судалгаа, ойлголт, анхаарал нэн ядуу. Гэтэл үнэндээ монголчууд мөн чанарыг нь эртнээс мэддэг байсан бололтой. “Гэрээ засаад төрөө зас” гэдэг их учиртай үг юм гээч. Нурсан гэрээс гарсан хүн төр түмнийг нураадаг бололтой. Пүүс компани, албан газар, олон нийтийн байгууллага, улмаар улс үндэстнийг толгойлж байгаа болон шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн гэр бүлийн амгалан ямар чухал хүчин зүйл вэ! Өрнийн орнуудад удирдах ажилтныг сонгохдоо цаад гэр бүлийн байдлыг нь их судалдаг. Тэдний зах зээлд сэтгэл судлаач их эрэлттэй байдаг. Гэр бүлээс бүхий л хорвоогийн амгалан эхэлдэг, эндээс л орчлонгийн хамаг гай барцад эхэлдэг ажгуу.

Энд гэр бүлийн тогтворгүй байдал, салж сарнисан болон бэлэвсэрч өнчирсөн, мөн гэрлээгүй, эсвэл үр хүүхэдгүй зэрэг нийгэмд элбэг тохиолдох явдлыг өөчлөн муучлаагүй болохыг анзаарна уу. Ер нь тэр хүрээг огт хамраагүй, учир нь энэ нь тусдаа судлахуун. Харин ч амьдрал дээр ийм тохиолдлоосоо илүүтэйгээр гаднаасаа үл харагдах дотроо бугласан зовлонтой гэр бүлийн амьдралын проблем нийгэмдээ илүү гай тарьдаг аж. Энд гагцхүү гэр бүлийн доторх байх ёстой жаргалыг олоогүй зовох нь нийгэмдээ эргэж сөргөөр тусдаг тухай нэгэнт социологич психологичдийн ярьж анхааруулдгийг давтан сонирхууллаа.

Tuesday, September 23, 2008

Попробуй... шепнула Мечта

НАМАР - Төгсгөлгүй дурсамжийн эхлэл...


Өнөөдрөөс эхлээд Японд намар эхэлж байгаа юм гэнэ. Зарим хүнд Намрын улирал уйтгар гунигийн илэрэл байдаг. Надад ч мөн адил, намар ганцаараа байхад уйтгар гуниг төрдөг байлаа. Гэвч одоо бол өөр. Яагаад гэвэл алтанхан намрын тэр л өдөр намайг, амьдралыг минь эгнэгт өөрчлөх тэр нэгэн бүсгүйтэй танилцаж билээ...
НАМАР гэсэн чинь нэг л сайхан сэтгэгдэл төрж байна. Удахгүй 5 жилийн ой болох гэж байгаа болохоор СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭЭД байгаа байхаа.

5 жилийн өмнө сургуулиа төгсөөд нэг л их додигор, онгирсон хүн явсанаа бодохоор заримдаа инээд хүрэх шиг...

"Би чамаас нэг юм асууя тэгэх үү?" гээд өөртөө томдсон цагаан халад өмссөн, урьд нь харж байгаагүй, танихгүй бүсгүй өмнө минь зогсож байв. Анх хараад л "Халад нь томдож дээ, өөр халад байгаагүй юм байх даа" гэж бодож билээ...

Намрын налгар өдрүүдэд хамтдаа номын дуу сонсоод суухдаа, хожим ингэтлээ дурлаж, хайрлаж, хагацаж чадахааргүй болтлоо ээнэгшин дасна гэж яаж мэдэх вэ дээ. Жавар тачигнасан өвлийн өдөр жаргалдаа ташууран, хотын гудамжаар алхахдаа даарсанаа ч мэдрэх "завдалгүй" явдаг байж билээ. Сайхан байжээ...

Сайхан дурсамжаа санах бүрт ахиад тэр л цаг мөчид яваад очсон мэт, хайртай бүсгүйнхээ гараас нь хөтлөөд хамтдаа байгаа мэт сайхан сэтгэгдэл төрөх юм.

Амьдрах сайхаан. Сайхан хайртай учираад, аз жаргалыг бүтээгээд амьдрах бүүр ч САйХАН даа...

Удахгүй болох 5 жилийн ойн мэндийг хүргье, Чамайгаа хайрлах хайр минь бадамлан ассан хэвээрээ шүү, Хайрт минь...

Sunday, September 21, 2008

Life is G-O-O-D, BABY



Энэ дууг Австралийн Сиднейд байхдаа мөн ч олон удаа сонсож билээ. Яагаад гэвэл хүний газар, гүний нутагт, хайртаасаа хол, гав ганцаараа байхад энэ мэт дуу л "хань" болж байсан учираас тэр.

Өчигдөр бүсгүйтэйгээ утсаар ярилаа. (Яадагийн...) Яримаар санагдаад, санаад байсан юм чинь...
Тийм ээ, тийм. Амалсан амлалт бий, би санаж байна. Гэвч хайртай хүнээ санаж мөрөөсөхийн эрхэнд л тэгсэнийг минь ойлгоорой доо...

Өнөөдөр сэтгэл нэг л сэргэлэн, гэгээтэй мэт болчихож... Өчигдөрийн "яриа" ингэж нөлөөлсөн байхаадаа. Хүн юм болохоор амархан зүйлд баярлаж, хөөрөөд л...

Сайхан байнаа

...Дуртай дуугаа дахиад нэг сонсоё...

Logic...???


A is B

B is C

A is NOT C

Saturday, September 20, 2008

Шарталт... Алдаа... Амжилт...

Ёох, шартах чинь ийм аймар билүү...
Өчигдөр Уцуномияд байдаг хэдэн залуустай нийлж Баасан ахын баярт яваад ирсэн чинь өнөөдөр арчаагаа алддаг байна ш дээ...

Өнгөрсөн жилийн өдийд Багугийн хурим дээр ТАСЫН ЭЗЭН болсоноос хойш ингэж алингаа алдаагүй юм байна. Сайхан хоол хийж идээд, усанд орж одоо л нэг ХҮН төрхөндөө орж байна...
Заа хө, хорвоогийн нэг өдрийг ингээд шартаад өнгөрөөдөг юм байжээ.

Нээрээ, өнгөрсөн week-т гаргасан алдаагаа засаад авсан шүү. Халдвар авсан бүх эсүүдээ, уусмалуудаа устгаад шинээр бэлдэж байна. Эсийн өсгөвөрөө шинээр бэлдэж байгаа.Taqman PCR-ын үр дүн сайн болсон. Багшийн хэлсэнээр энэ ажилаа 2-3 удаа давтаж хийх бололтой. Хажуугаар нь FGF21-ийн хэмжилтээ хурдлуулахгуй бол 12 сард илтгэл хүлээж авах сүүлийн хугацаа юм билээ... Тэрнээс өмнө амжиж хэдэн sample-аа хэмжээд дуусганаа.

Гаргасан алдаагаа Гавьяагаараа цайруулах юм шүү. Энэ эрчээрээ УРАГШАА...

Wednesday, September 17, 2008

Ажил дээрх алдаа

Ургуулж байсан эс юунаас гэдэг нь мэдэгдэхгүй (contamination) болсон байх юм. Новш гэж...
Намайг хариуцаж авсан Этоо сэнсэй баахан зэм хүртэх шиг боллоо. Тэр хүн миний гаргасан алдааны төлөө бусдаасаа зэм сонссон нь тиймхэн, сэтгэл нэг л хямралын байдалтай болчихлоо. Шавь нь алдаа гаргасан бол багш нь шийтгэл хүлээнэ гэдэг чинь Хүн хүнийхээ төлөө, нийгэм, хамт олныхоо өмнө хариуцлага хүлээж байгааг САНУУЛАХ хамгийн зөв арга юм шиг санагдав. Магадгүй Япон хүний багаасаа эзэмшидэг энэ зан чанар л ХӨГЖЛИИН ХӨДӨЛГӨХ ХҮЧ БИЗЭЭ...

Заа яахав, энэ бас л нэгэн сургамж боллоо. Дараа дараагийн ажилдаа л ийм алдаа гаргахгүй юм шүү. Дахин алдах эрх байхгүй, урагшаа залуу минь, чи чаднаа...

Tuesday, September 16, 2008

Шөнө дунд утас дугарав...

Ням гаригийн үдээс хойно тэнхмийнхээ хэдэн залуустай хамт Tokyo явлаа. Профессор маань бид хэдийг гэртээ урьсан юм. Хотын төвд элитийн гэмээр хороололд 2 давхар хаустай юм байна. Хамгийн ихээр таалагдсан зүйл нь байшингийн дотоод засал, гадаад орчин нь. Хотын төвд гэхэд нам гүм, эргэн тойрон мод, бут... Шувуу жиргээд л, шарсан махны хорхой хүргэм үнэр хамар цоргиод л... (бидний хэдэн залуус очингуутаа мах шарах даалгавар авсан юм...)
Нутагтаа хариад ойрын ирээдүйд иймэрхүү орчинг бүрдүүлээд, гэр бүлтэйгээ ажин түжин амьдрах их хүслийг бадрааж өгөв.

Орой нь Төрөө, Урнаа 2-ын гэрт зочиллоо, орой үдэш гэлгүй хаалгаа дэлгэн угтдаг найзууддаа баярлав. Охин нь урьд ирж байсаныг бодвол "нүүр хагарч" хамтдаа зөндөө их тоглов. Хүүхэд цаанаа л нэг хөөрхөн юмаа. Хайр булаасан, нэгэн өвөрмөгц ертөнц...
Маргааш нь Tokyo-ьн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсгээр нь хөлөө эцтэл алхаж, нүдээ баясгаж явлаа...


Орой нь унтахынхаа өмнө үрьдын адил хамтдаа авахуулсан зургаа хараад "Хайрт минь, сайхан амраарай" гэж сэтгэлдээ шивнээд хэвтэв. Гэтэл...

Гэтэл шөнө таагүй зүүднээсээ болоод дөнгөж сэртэл утас нэгэнтээ дугараад буцаад унтарчихав. Дугаар нь нууцлагдсан байсан тул хэн залгасаныг нь мэдээгүй боловч, өөрийн эрхгүй бүсгүй минь залгасан юм болов уу гэсэн бяцхан горьдлого, найдвар, цөхөрөл нойрыг минь хулжаасан юм...

Шөнө дунд залгасан дугаарын цаана хэн байсан бол...?

Friday, September 12, 2008

ЖАРГАЛАН-ЖАРГАЛАН-ЖАРГАЛАН

Хэд хоног шүд өвдөөд урвайж дарвайж явах шив дээ. Үзүүлсэн чинь ёзоорын орчим үрэвсэл байна, 4 хоног үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байгаад шүдийг нь эмчилнэ гэж байна. Эхний удаа үзүүлсэн болоод ч тэр юмуу үйлчилгээнээс нь их л юм "хүлээж" байсан чинь юу вэ... Рентген зураг авахуулаад эмийн эмчилгээ хийлгэхээр буцаав. Энэ бүгдийн төлбөр нь 2240 Иен.
Сураг сонсохнээ үйлчилгээний карт нээлгэдэг, тэрний үнэ нь бараг 2000 болдог гэнэ үү. Заа тэгээд буяанаараа болог дээ... Өөрийнхөө төлөө зарцуулахгүй юм бол хэндээ гэж хадгалах вэ дээ. Гол нь л ЭРҮҮЛ байх юм шүү...

Хэд хоногийн өвдөлтөө мартаад нэг сайхан дуу сонсоё. Миний сэтгэлийн үгийг энэ дуугаар буулгаж авна бизээ....

Thursday, September 11, 2008

Tuesday, September 9, 2008

Намрын сэрүү орлоо гэж сонслоо...


Нутагт минь бороо ороод, хүйтэн, зутруухан байгаа сурагтай. Одоо ч орон сууцнуудын халаалт нь ирээгүй болохоор гадаа жаахан л хүйтрэхээр гэрт зутрана шүү...
Бүсгүй минь уруулаа хөх өнгөөр "будаад" ажилаа хийж байгаа байх даа. Ажилдаа түүртээд өдрийн хоолоо ч идэх завгүй...
Аав, ээж 2 маань яаж байгаа бол. Орой гэртээ ирэхэд нь халуун хоол хийж өгөх хүнгүй, тэр 2 минь зутарч байгаа болов уу...?
Газар дээрх ганц дүү минь хүний нутагт яажшуухан байдаг юм болоо. Эрх биш хэлтэй устай, хэдэн жилийг ардаа үдсэн юм байна болж л байгаа байх даа...

Ингээд бодохоор хүн гээч, сэтгэлийг нь зовоосон аливаа зүйлтэй бодлоороо, үйлдэлээрээ учирах тоолондоо өөрийгөө бодохоос гадна өөрт нь байгаа хамгийн эрхэм зүйлдээ санаа зовинож бодлын мананд уусдаг байх даа...

Өнөөдрийн туршилт санасныг бодоход амархан дууслаа... Маргааш л энэ янзаараа хийх юм шүү. Явж явж өөрөө учирыг нь олох гэж хэдэн өдөр нухсаных энэ туршилтын үндсэн арга зүйг нь гайгүй сайн ойлгож авсан бололтой. (Өөрийгөө магтчихая, яадгийн, хэхэхээ)

Энд ч бас намар цаг нь эхэлж байна даа. Модны навчис хөлөөр хөглөрөөд, үе үехэн салхилах салхины аясаар сэтгэлд хөнгөн гуниг хургаад ч байх шиг...

Ай хөөрхий, намар гэдэг хүний ч, өөрийн ч нутагт адилхан байх юм даа. Гарч алханаа...

ҮНЭН


ЗОВЛОН ҮНЭН
ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН
ЗОВЛОНГ ГЭТЛЭХ НЬ ҮНЭН
ЗОВЛОНГООС ГЭТЛЭХ АРГА ЗАМ ҮНЭН

Monday, September 8, 2008

The way back into love - OST Music & Lyrics

Нэг сайхан дуу сонсоё. Киног нь үзээд, дуу нь таалагдсан гэж байгаа...

"Ажилын цаг дууслаа" хэмээх бодолын хэлхээс...

Шүд өвдөх гээд ч байгаа юм шиг... Янзын золиг юмаа... Заа энэ ч яахав...

Өнгөрсөн хугацаанд юу хийвээ, дүгнээд, нэгтгээд нэг харая...
Юуны өмнө, эсийн өсгөвөрөө хувааж, шинэ өсгөвөр бэлдэж сурсан юм байна. Мөн эсийн тэжээлт орчин бэлдэж сурлаа, уусмалын хэмжээгээ тохируулж "бараг" сурлаа... Нээрээ үндсэн уусмалаа бэлдэхдээ маш сайн анхаарч байхгүй бол "балрах" юм шиг байна шүү...

Дараа сард ЭМШУИС-аас 9 оюутан, 1 багш ирнэ гэж байгаа, хэдэн оюутнууддаа энэ Япончууд хэрхэн сурч, хэрхэн ажилладагыг сайн харуулаад, мэдрүүлээд буцаавал хэн хэндээ хэрэгтэй л байх болов уу...

Гэрээс холгүй нэгэн цэцэрлэгт хүрээлэн байдагийг олж мэдлээ. Дэргэдээ голтой, ойтой, толгодтой, саравчтай, тоглоомтой, хамгийн гол нь маш том талбайтай. Үдэш сэрүү буусан үеэр хайртыгаа дагуулаад алхаж байхад таарсан, үнэхээр сайхан газар байналээ. Заавал үдэш гэлтгүй, майхнаа үүрч очоод буудаллаад, махаа шараад, хүйтэн пивоо уугаад, хоноод, өнжөөд явсан ч болохоор юм шиг санагдсан. Гол нь хоноглохоор бол зөвшөөрлөө авах хэрэгтэй байх. Дараа жилээс хайрттайгаа хамт, "хүүхдүүдээ" дагуулаад алхах заяа байна уу, гүй юу...?

Заа даа, маш товчхон дурдахад ийм л байсан юм шив дээ. Огт юм хийгээгүй хүний дэргэд бол ч овоо л ахицтай байгаа юм шиг байна. Одоо буцаад туршилтаа эхлэе дээ...

(S-д: ...Би чамдаа хайртай гэж шивнэх чинийхээ үгээр сэтгэлээ тайтгаруулаад, УРАГШАА...)

Wednesday, September 3, 2008

Үд дундын бодлууд...

...Өглөө тэнхмийн хурлаар юу хийж байгаагаа товч танилцуулав. Профессорын ярьж байгаагаас таамаглахад (одоо болтол эд нарын юу яриад байдагыг ойлгохгүй юм) ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой.
Заа тэгээд 1 дэх өдөр шинээр өсгөвөрлөсөн эсүүдээ "арчилж, бөөцийлөв". Хэрэв энэ эрчээрээ яваад байвал дараагийн долоо хоногт мРНХ-н хэмжилтээ хийж амжих юм шиг байна. Тэгвэл ч үргэлжлүүлээд TaqMan PCR гэдгийг нь хийж үзнэ дээ...

...TJ-г сургуулиа төгсөхөөр нь энд авчирч хэлний хичээлд суулгангаа мөнгөний ажил хийлгэдэг юм билүү? Энэ хэр оновчтой шийдвэр болоо? Аав, ээж 2-ын саналыг сонсоё байз. Уг нь энд ирвэл TBC-д суулгаад хажуугаар нь цагийн ажил хийлгэвэл ч болох л юм, гэвч сурсан юмнуудаа мартаад хэн ч биш болчих вий дээ... Уг нь ажил дээр гарахаар маш их зүйл сурч, дадлагажидаг л юм билээ...

...Энэ сарын мөнгөний зарлагаа өнөөдрөөр дуусаж байх шиг байна. Бүсээ чангалаад зүтгэж дээ. Түрүүчийн удаа болсон юм, энэ удаа ч гэсэн болох л ёстой доо. Аль болох хэмнээд, цааш нь хийгээд байна шүү. Гэхдээ зарлагадах юмандаа хориод хэрэггүй...

...Өдөр, хоног ямар удаан өнгөрч байнаа... заа хө, одоо юу хийх билээ?...

...LOL...

Some says an Americans are STUPID... Maybe it is...

Tuesday, September 2, 2008

Phone call...

Өчигдөр ямар хэцүү байваа, орой нь хоол хийж идэх ямар ч хүсэлгүй байв. Тэсэлгүй утсаа шүүрч аваад дугаарыг нь цуглуулаад ДИйД-ДИйД... байз байз юу вэ гэтэл зүүднээсээ сэрлээ...

Ёох тийм байлгүй дээ. Амалсан амлалт, хэлсэн үг чихэнд сонсодоод арай гэж зүүднээсээ сэрлээ. Харин өнөөдөр сэтгэл нэг л амарлингуй тайван болчихсон байх юм. Өдрийн цайгаараа гэртээ ирж КАРЭ хийж зоог барив. Гэлээ гээд, ямар ч сайхан хоол ганцаараа суугаад идэхэд нэг л биш болчих юмаа...
Заа, хө, буцаад ажил руугаа явая даа. Энд, хоосон гэртээ сууж юугаа ч хийх билээ. Ядаж л ажил дээр сатаарах зүйл их болхоор хэсэгтээ л тайвширах байх...
Орой яадаг юм билээ. Одоо ч юухэн байх вэ, сар гаруйхан хугацаа үлдлээ.

Хэхэхээ, нарсанд суугаад, суллагдах хугацаагаа хүлээж байгаа хүн яг л ингэдэг байх даа... (түй түй түй, балай юм боддог золиг шүү)

Monday, September 1, 2008

So far so good

New academic year, September 1st.
When I was a kid I loved to go to school, not just becasue I liked to study, No, lord, no... I wasn't a wonderkid, nor "monster"... I was a normal, regular kid who loved to play, to run, to jump... Yes, there was time I liked to study hard... Our 1st teacher Galina Andreevna, she was like our mother, or aunt who gives everything to us...
With many thanks to her we learnd Russian which gives its benefit upto my present time. Moreover I think her desire was a fundamental piece of our future, which I am now...

By the way, 33 days left to the D-Day...

Miss you much, baby, but...

Saturday, August 30, 2008

"Тоглоом"-ын дүрэм


...Цаг хугацаа урсан өнгөрсөөр, амьдрал үргэлжилсээр...

Хүний амьдралаа гэж нэгэн бодлын ахархан ч юм шиг. Саяхан дүүтэйгээ чихэр, тоглоомоо булаацалдаад аав ээждээ загнуулж байсан хүн, ингээд алсын алсад, эрдэм сурахаар хүрээд ирсэн сууж байдаг. Бас тэгээд амьдрал гээч учрыг нь үл олох "тоглоомын" дүрмийг тогтоочих санаатай гэж байгаа...

Ай хөөрхий гэж... арван жил, оюутан цаг, зуны дадлага, хонхны баяр, төгсөлтийн шалгалт... Анхны ажил, анхны цалин... Үерхэл, Үнсэлт, Урвалт, Нөхөрлөл... Ингээд бодохоор бас ч гэж дурсах, санах, зүйл арвинтай байжээ... Энэ хугацаанд баярласан, хөөрсөн, гунисан, шаналсан мөчүүд олон л байж таараа...

Гэвч... Гэвч, цаг хугацаа өнгөрөх тоолонд миний оюун бодол, санах ойд маань гагцхүү АЗ ЖАРГАЛТАй байсан тэр өдөр, хоног, цаг, мөчүүд үлдсэн байх юм.

Өнөөдрийн "шаналал, зовлон" маргааш энгийн нэгэн, эсвэл энгүй сайхан ДУРСАМЖ болон хадгалагдахыг би мэддэг болжээ... Амьдрал гэдэг энэ ГАйХАМШИГТАй ТОГЛООМЫН бас нэгэн дүрмийг, ойлгож авлаа даа гэж...

...Цаг хугацаа урсан өнгөрсөөр, Тоглоом үргэлжилсээр...

Thursday, August 28, 2008

Wednesday, August 27, 2008

САРНЫ СОНАТ

С.Эрдэнэ

САРНЫ СОНАТ

Би нэг захидал авлаа. Тэр захидалд: < Олон жилийн өмнө таныг залуухан эмч байхад би сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Гашуудалт тэр жилүүдийн явдлыг дурссан минь танд хачин санагдаж магадгүй. Гэвч би танаас нэг зүйлийг гуйхаар шийдлээ. Би багаасаа уран зохиол уншдаг, зохиолчийн дүрслэн бичих чадалд итгэдэг учир таныг тус болох болов уу гэж горьдоно. Хэн нэгний дуртгалыг сэргээж өгөх мэтийн юм хийж суух зав танд үгүйг сайн мэдэж байвч мийний дурсах гэсэн тэр хүн намайг аврах гэж яаж хичээж байсныг танаас өөр мэдэх хүн үгүй учир энэ захидлыг бичлээ. Эмч та нарын ачаар л би дахиад хүн болж хорвоогийн тоосыг хөдөлгөн, нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж байна. Гэтэл надад тус болох гэсэн тэр хүний дүр байдлыг саная гэвч даанч манан дунд юм шиг л байх юм. Тэр хүн миний төлөө сэтгэлийн зовлонд унаж яваад л осолдсон байх гэж бодогддог. Та түүнийг санаж байгаа биз дээ? Нэрийг нь Буд гэдэг. Тэр миний ухааныг сэргээх гэж өдөр бүр ирж хөгжимддөг байсныг хожим мэдсэн юм. Нас барсанаас нь хойш хоёр жил илүү болж байж би сая эдгэрсэн юм билээ. Тэгээд Будын дүр байдлыг санах гэж оролдоод чадаагү. өнгөрсөн бүх юм байн байн үүлэнд хаагдах нар шиг орон гаран байсан. Будын яг тэрхэн үеийн байдлыг нь харах юмсан гэж бодсоор одоо хүрлээ.
Тэгээд л таныг гуйхаар шийдлээ. Будын тухай танд ямар нэг тодорхой дуртгал үлдээ ч үгүй байж болно. Гэвч зохиолч хүн элдвийг ажиглаж явдаг болохоороо анхаарсан байж юу магад гэж бодлоо. Ой ухаанаас минь тасарсан тэр жилүүдийг ялангуяа Будын дүр байдлыг нөхөн сэргээж чадвал насны нэг хэрэг бүтмээр санагдах юм. Миний тархинд үлдсэн орон гаран ой дуртгалд Будын хөгжмийн тасалданг дуу л нэг бүдэг нэг чанга болж уянгалсаар одоо хүрлээ. Зохиолч хүн хэрвээ хүсвэл тэр дууг ч бүтэн болгож чадна гэж би итгэнэ. Таны цагийг үрэх илүү ажил гаргаснаа уучлахыг гуйж ёсолсон Урнаа> гэжээ. Энэ захидал залуугийн явдлуудыг гэнэт санагдуулан сэтгэл хөдөлгөлөө. Өнгөрснийг үгээр зуран сэргээж тэр ч байтугай тасарсан аялгууг бүтэн болгох зохиолчийн чадалд энэ эмэгтэй итгэжээ. Гэтэл миний чадал хүрэх болов уу? Будыг би урьд ч хаяахан дурсдаг байв. Гэвч түүний хайрын дууг зүрхэндээ тасалдангиар боловч хадгалан явах хүний тухай буюу Урнаагийн тухай бараг мартсан байжээ. Гэтэл энэ захидлыг уншаад залуу зандан цагийн тэр мэт явдлыг юундаа ч мартдаг билээ дээ гэж гутарлаа. Ингээд Урнаагийн сэтгэлд одоо хүртэл уянгалсан хөгжмийн аялгууг сэргээе гэж энэхүү гунигт бяцхан өгүүллэгийг бичлээ.
Зуны нэг өдөр би сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн эмч нарын тасалгаанд гиюүрч суулаа. Манай эмнэлэгийн ихэд хуучирсан П хэлбэрийн дан байшингийн цонхны доогуур өвчтөнүүд нарлаж дэмий балай юмаа ярьцгаан, урд хашааны зах дахь уурын пийшингийн нүүрсний хог дээр хаанаас гарч ирснийг бүү мэд, нэг муу илжиг байн байн орилох нь чихэнд чийртэй. Миний тархинд элдэв бодол эргэлдэнэ. <Муухай орилоо илжиг байна даа. Ижлээ ингэтэл дуудаж байгаа бол их л санаж мөрөөдөж дээ. Адууны төрөл гэхэд даанч олиггүй дуутай амьтан шүү. Адуу шиг хангинатал янцгаадагсан бол ижлээ ч амархан олохгүй юу. Амьтны дуу хоолой ч гэсэн алагтай эрээнтэй хорвоо юм> Энэ мэтийг бодож суутал хаалга аяархан нээгдэж нэг хүн урьдаар хоолой засаад < Орж болох уу?> гэв.
Цайвар царайтай, намхан биетэй, гуч эргэм насны хүн байлаа. Шингэн хар халимаг гялалзтал тослон хажуу тийш нь самнаж, томдосхийсэн хул шаргал чисчүү костюмынхаа энгэрийн халааснаас ягаан алчуурын өнцөг цухуйлгасан зэрэг нь их л нямбай дэгжин байрын тэр хүн хайрцаг нь нэлээд холторсон хийл хөгжим барьжээ. Тэр ухаалаг бөгөөтөл балчир хүүхдийнхийг санагдуулсан номхон бор нүдээрээ ая тал засах буюу дэмжлэг эрсэн янзтай харж зогсоход би түүнийг зоригжуулан:
- Та наашаа суу. Хэрэг зориг хэнд вэ? гэж увайгүйхэн шиг асуухад тэр бас л зориг дутсан нь илт жижигхэн амаа мурийлган инээмсэглээд сандлын ирмэг дээр суулаа. Өвдөг дээрээ тавьсан хийлийн хайрцаг дээгүүр бүсгүй хүнийх шиг нарийхан цагаан хуруунууд нь далд буй хөгжмийнхөө утсыг эрэх мэт тэмтчинэ. <Хөгжимчин л байна. Өвчтөн эргэх гэж ирсэн бол хөгжимтэйгээ биш хоол цай барьж ирмээр юм> гэж бодоод
- Та хэнтэй уулзах гэж явна даа? гэхэд ямар нэг юм шийдэж ядсан шиг цонхоор уулын толгой харав. Түүний сэтгэлд ямар нэг гунигт хөгжим уянгалж буйг би сая л таамаглалаа. Түүний энэ зориг дутсан номхон байдал сэтгэл санаа нь алс хол буюу хөгжмийнхөө тэр гунигт аялгуунд орооцолдон төөрчихснийх биз. Уулын толгой ширтэх тэрхэн зуур нүд нь ямар нэг алсын юмтай холбоо аван хэлцэх шиг болов.
- Би Урнаатай уулзах гэж ирлээ. Уулзаж болох уу? гээд тэр намайг гуйн харав.
- Уулзаж ч болно л доо. Гэхдээ хэн юунд ирснийг ухаарч мэдэхгүй шүү дээ. Одоо өвчин нь хүндрэлийн үедээ байна. Зүгээр харвал хар л даа. Та төрөл садан нь уу? гэж би бараг дэмий юм асуув.
- Үгүй дээ. Би танил нь. Бид хоёр үерхэж явсан юм.
- Эмнэлэгт хэвтээд гурван жил болоход..
- Би гадаадад сургуульд явсан юм. Харьж ирж чадаагүй гэж гэмших мэт сандран хэлэв.
- Уг нь Урнаа бид хоёр театрын хөгжимд хамт байсан юм. Өвдөөд энэ эмнэлэгт хэвтсэнийг нь хожуу дуулсан л даа. Яасан юм бол доо? Эдгэрэх найдвар бий юу?
- Яахыг хэлэхэд хэцүү л байна. Шизофрени гэдэг сэтгэлийн хүндхэн өвчин тусчээ. Ямар янзын ааш зантайгий нь та мэднэ биз дээ? Ер бусын байдал ажиглагддаг байгаагүй биз?
- Ер бусын уу? Юу ч гэмээр юм бэ дээ. Жаахан хувирамтгай, бага юмнаас эмзэглэдэг ч гэх үү, аяыг нь олоход хэцүү л хүн. Ер бусын ч гэхэд хайшаа юм. Тийм зантай хүн бишгүй байдаг даа. Гэсэн ч их л сайхан… сэтгэлд нь үргэлж хөгжим уянгалж байдаг, их л сайхан.. гээд тэр ийнхүү ер бусыг нь мэдэхгүй юм уу сайхан гэж магтсандаа сэтгэл зовох шиг уруу харав. < Их л сайхан гэнэ шүү. Оролдож байсан нөхөр байна л даа. Хотын нэртэй хөөрхөн хүүхэн гээд наалдах гэж дагагсдын л нэг байна. Азгүй дурлалаас болж солиорлоо гэж ярьдагуудын л нэг биз> гэж би гэнэт дур гутаад
- Та тэгээд харах гэж ирээ юу? Гэж ёозгүйхэн асуулаа. Гэтэл мань эр миний өөдөөс сөргөх янзтай эгц хараад:
- Тиймээ, хармаар байна. Бид хоёр сайн байсан юм. Юугаар тус болохоо мэдэхгүй байна. Тэгээд хөгжмөө л аваад ирлээ гэж шулуухан хэлэв. Би учрыг ойлгон сувилагчийг дуудаж Урнааг эмч нарын өрөөнд оруулаад ир гэлээ. Сэтгэлийн өвчинд хөгжим яаж нөлөөлөх тухай туршилт шиг юм хийх нь. Хэдэн минутын дараа асрагч нар Урнааг аваад ирлээ. Тэр бүсгүй орчноос бүрмөсөн тасраад бүх хөдөлгөөн нь хөшчихсөн катотони хэмээх байдалд орж босох суухаа мэдэх байтугай нүдээ ч цавчихгүй. Удаан хугацаанд гараар хооллогчоон болсноос нүднээс гарч, нүүр царай нь амьд хүнийх биш баг өмссөн мэт, гэлээ ч угийн сайхны нь ул мөр бас л арилаагүй. Асрагч нар үс гэзгийг нь янзлаад өрөвдсөндөө ч юм уу аль дүрсгүйтээд ч юм уу уруулыг нь хүртэл буджээ. Сайхан нүдтэй хүүхэн гэж цууд гаргасан урт сормуустай том алаг нүд нь зургийн юм шиг хөдөлгөөнүй гөлрөвч тэртээ далд дарагдсан ухааны хурц гэрлээр харзны ус шиг мэлтэгнэнэ. Ямар нэг юмнаас гэв гэнэт айн хирдхийгээд тэр чигээрээ гөлөрчихсөн гэлтэй. Гэвч тэр харцны цаана, нарны туяа ойн шөвгөдөх хүүхэн харааны нь гүнд тийнхүү боогдож хавчигдсан ухааны зай чөлөө эрэх хязгааргүй зовлон гашуудал хуралдсан мэт. Тэгээд ч хүүхний энэ нүд айдас төрүүлэхийн зэрэгцээ бас ер бусын сайхан гэхэд болно. Ерөөсөө хүүхний ухаан саруул цагт ч нүд нь л ер бусын сайхан буюу бусдыг илбэдэн эрхшээлдээ оруулах чадал увидастай, түүгээрээ хүний сэтгэлийг хутган үймрүүлж тоглоом тохуу хийсэн ч хүсэл дуры нь татсан ч чадах байсан нь илэрхий. Энэ хүний хэлснээр сэтгэлд нь хөгжим үргэлж уянгалдагсан бол тэр нь энэ сайхан нүдээр цацран бусдын сэтгэлийн утсыг цочоон доргиож хариу нэхдэг байсан биз. Тэгээд л энэ ер бусын сайхан нүднээсээ ч болсон юм билүү. Ер нь Урнаад өвчин туссан буюу цаг иртэл нуугдаж байсан өвчин нь хөдөлсөн шалтгааны тухайд бол сэтгэхүйн ямар нэг нарийн учир холбогдлыг тодруулах хэрэгтэй байлаа. Би түүний ойр дотны хүмүүстэй уулзаж ярилцсан боловч тийм нарийн зүйлийн сэжүүр гаргах юм гэвэл өнөөх азгүй дурлал гэдэг л байв. Гэвч энэ бол үнэндээ наад захын юм. Азгүй дурлалаас сэтгэлийн хямралд орох алийг тэр гэх вэ. Харин энэ ер бусын сайхан нүд, сэтгэлд нь уянгалдаг хөгжмийн эгшгээс ч болсон юм билүү? Хүний сэтгэхүйн нарийн нандинд бүрэн нэвтрэх даанч аргагүй юм.
Нөгөө хүн Урнааг хараад хэрдхийн цочиж өнөөх гөлрөн мэлтгэнэх нүдэнд нь татагдчихсан юм шиг яг ширтэн, амандаа ямар нэг юм шивэгнэж, сандал дээрээ дэмий л өндөлзөнө.
- Та айх юмгүй. Таныг таних ч үгүй. Харин хөгжмөө тоглоод үз л дээ гэж би тайвшруулав.
- Ийм болчих гэж хөөрхий минь! Одоо яанаа…Яана даа хөөрхий минь! Гэж тэр уйлан алдах зуур хийлийнхээ хайрцгийг салганан нээж, нэлээд элэгдэж хуучирсан хөгжмөө гаргав. Нүүрсний хог дээрх өнөөх илжиг орилоход би асрагч нарыг хөөж явуулаач гэлээ.
Урнаагийн танил хийлээ мөрлөөд, толгойгоо гилжиилгэн нүдээ анив. Сандал ирмэгдэж суудаг нь хөгжимчний дасал болсон зан бололтой. Тийн нэг хэсэг азнаснаа хөгжимдөж эхлэв. Бетховений сарны сонатын гайхамшигт аялгуу долгилон гарч ирэх нь тэр. Цонхны дор дэмийрцгээж байсан өвчтөнүүд ч чимээгүй болов.
Чийг үнэртсэн байшингийн нээлттэй цонхоор хийлийн уянгат эгшиг урсан урсан гарч, үд дундын нарны туяанд шингэн, үл мэдэг салхи хөдөлгөж ухаан санааг дуудан дуудан одох мэт. Сарны сонат, сарны гэрэл.. Сарны цагаан туяан дор мөрний намуухан урсгал мөнгөрөн, хэм үл алдан мяралзах харгиан дээр оддын туяа гялс гялсхийн, уйтгарт анир чимээгүйн дунд хэн нэгнээр санаа алдан ахуйд мөрний харгилах долгисын гэрэлд хүсэн мөрөөдсөн хайрт хүний нь мишээх сайхан нүд үзэгдэн үзэгдэн алдаад, алсаас түүний дуудах дуу гарав уу гэтэл замхран, алсын одод мөрний усыг гэрлээрээ тэмтрэхдээ тэр дууг нэг эрэн тэмтрэвч олж ядсан сэтгэлийн уйтгар зүрхийг шимшрүүлнэм. Дунай мөрний хөвөөнд сартай шөнө санаашран, зогдроо унуулсан хөгшин арслан шиг толгой гудайлган, долгисыг ширтэх Бетховений нүдэнд аль тэртээ залуу цагийн Жульетта Гвинчардийн ер бусын сайхан нүд нэг үзэгдэн нэг далд орох бөгөөд алдагдсан хайр дурлалын дуртгал болж үлдсэн сарны сонат тэр цагаас хойш хүн хүний сэтгэл зүрхэнд дамжин уянгалсаар одоо хүрсэн мэт. Мөрний мөнгөлөг урсгал, сайхан нүд … Ер бусын сайхан нүд …
Урнаагийн нүдний гүнээс ухаарлын гэрэл сүүмэлзэх шиг болсноо ертөнцийг хаасан мананг нэвтэлж үл чадан буцаж далдарснаа сарны сонатын уянгат аялгуу бага багаар сэтгэлд нь нэвтрэн, өнөөх аймшигт хүлээс боолтыг тайлан чөлөөлөх үзүүр сэжүүрийг алдан барин байна уу гэлтэй. Хүүхний тун ч уран гоолиг агсан хүзүүний судас лугших нь хүртэл түргэсэн, мод шиг хөшчихсөн хурууны нь үзүүр үл мэдэг чичирхийлэхийг би үзээд < Үргэлж сэтгэлд нь уянгалдаг байсан хөгжим зай чөлөө олоод ухаанд нэвтрэхийг хэн байг гэх вэ. Цочрол мэдрэхүйн ямар нэг нарийн зааг цэгт тэр нь хүрээд сэтгэхүйд бас ямар нэг эргэх холбоо үүсгэх юм уу аль эрт холбоо тасарсан доминантыг сэргээж ч юу магад> гэж бодлоо. Тэгтэл миний бодлыг батлан Урнаагийн нүдэнд өнөөх ухаарлын гэрэл гэнэт дүүрч ирээд чийг дааварлан мэлтэгнэж, тэр нь аажуухан хур хурсаар нэгэн дусал нулимс болж нүдний нь булангаас арай ядан тасраад хацар дээгүүр нь алгуурхан бөмбөрөв.



Нүдний нь харцанд илбэдэгдэн ширтэж суусан хөгжимчний уян хуруунууд хийлийнхээ утаснаас шүүрс алдах мэт тасалданг зөөлөн дуу татаад агаарт сарвайн хоцров. Нулимс уналаа! Ганцхан дусал нулимс ч гэсэн уналаа. Хэн хэн маань дотроо ингэж хашгирсан биз. Энэ ганцхан дусал нулимс бол чухам мянган лангийн үнэтэй! Миний баярласан гэдэг тоймгүй. Урнааг, энэ гайхамшигтай хөгжимчнийг барьж аваад үнсмээр байлаа.
Урнааг асрагч нар авч одсоны дараа хөгжимч бид хоёр удтал хүүрнэлдэж сайн танилцав. Тэр сарны сонатын учрыг ярьсан нь уяралтай бөгөөд харамсалтай. Урнаа, Буд хоёр хотын нэг гудамжинд багаасаа тоглон өсөж бага сургууль, хөгжмийн сургуульд хамт суралцаад дуурийн театрын найрал хөгжимд хамт ажиллаж байжээ. Багын үерхэл яваандаа хайр дурлал болон хувирах нь амьдралд цөөн бус тохиолдоно. Харин энэ хоёрын хувьд бол их л хожуу мөртөө гаслантайгаар тохиолджээ. Нэг нь гоо үзэсгэлэнгээрээ, нөгөөдөх нь авьяасаараа цууд гарснаас л хожмын хэрэг явдал үүдсэн бололтой. Авьяас, гоо үзэсгэлэн хоёр нэг хүнд тэгш заяагдах нь ховроос сэтгэлийн зөрчил бухимдал тэр ч байтугай эмгэнэлт явдлын шалтаг болдог. Буд авьяасаараа нэрд гарахын үес түүнийгээ гоо үзэсгэлэнгээр улам бүр чимэглэн гэрэлтүүлэх хүслэн оргилоод иртэл тэрхүү мөрөөдөлт гоо сайхныг цогцлуулагч нь гэв гэнэт Урнаа болон харагдаж дур сэтгэлийг жолоогүй булаажээ. Тэр бол сэтгэлийн хөгжмийн аялгууг чимэглэсэн ер бусын хайр дурлал байлаа. Түүнийг нуун дарагдуулах нь зүрхийг эмтэлсэн зовлон байтал ил гаргаж зүгээр л эр эмийн ёсонд оруулбал ул мөргүй мөхөн сөнөх юм шиг аймшигтай байлаа. Тэгээд л Буд, Урнааг өдрийн бодол, шөнийн зүүд болгож, яавал ойр дөт байж салхины нь доогуур гарахыг ч хичээн тэгсэн мөртөө тэр ер бусын сайхан нүд, эмзэг шархламтгай ааш зангаас нь айгаад, биеэрээ биш зөвхөн сэтгэлд уянгалах хөгжмийнхөө эгшгээр хүрэлцэх буюу биет бус хийсвэр гоо сайхныг амтлан явжээ. Гэвч эр хүн юмсан хойно хичнээн тэгж явах билээ. Түүнийг нэг л өдөр эвдэх хэрэгтэй байлаа. Гэтэл Урнаагийн гоо үзэсгэлэн нь авьяасыг биш харин өөртэйгээ тэнцэх гоо сайхныг эрэлхийлэх эргүүлгэнд орчихсон байжээ. Тэр нь ч гуниг зовлон авчрав. Урнаа нэг циркчин залууд сэтгэлтэй болжээ. Тэр залуу хэдийгээр эр хүний бие цогцсын гоо үзэмж сонгомлоор бүрдсэн боловч мэдрэхүй нь ухаанаа дийлсэн муйхар түрэмгий эр байв. Тэр ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайхныг Буд шиг хийсвэрээр биш ганцхан биеэр нь эдлэх дуртай шуналтангуудын нэг байлаа. Урнаа тэр залуугийн чухам юунд нь тэгтлээ автагдсаны учрыг мэдэх гэж Буд зориуд цирк үздэг ч болов. Солонгын гэрэл цалгилсан циркийн дугуй дэвжээнд олон өнгийн гялтгануураар чимсэн шуудагнаас өөр хувцасгүй тэр залуу гарч ирээд аварга ширмэн туухайнуудаар тэвэг шиг наадаж булчингуудыг нь товойлгон сийлсэн мэт хүрэл биеэ гялалзуулах нь үнэхээр бахдалтай харагдан< Надтай даанч зүйрлэмгүй сайхан төрсөн эр юм даа> гэж эрхгүй бодогдоно. Тэгэвч тэр сайхан бие бол нэг л үзмэрийн шинжтэй, зуурдын үзэгдэл шиг итгэл алдагдуулам. Тийнхүү Буд түүнд атаархавч Урнаагийн болоод тэр залуугийн гоо үзэсгэлэн нь ч бас л түр зуурын найдваргүй холбоо үүсгэснийг зөгнөн сэтгэл зовж явлаа. Тэр зөнгөөр нь болжээ. Эдэлж хэрэглээд эвдэж сүйтгэхээс нааш санаа нь амрахгүй адгуусны чанарын тэр хүн Урнааг жирэмсэн болгоод хаяжээ. Урнаа гашуудал бухимдлын туйлд хүрч хэвлийдэх үрээсээ арай чүү ангижраад нэг хэсэг элий балай хачин болжээ. Тэгээд Будыг мананд бүрхэгдсэн сайхан нүдээрээ хий алгасан харж, шөнөжин сарны сонатыг хөгжимдүүлэн, төгөлдөр хуурын гялтганах гадар дээр нулимсаа унаган гашуудах нь элэг эмтрэм. Тэрхүү гашуудалт байдал түүний гоо үзэсгэлэнг улам ч яруу уянгатай болгож Будад ямар нэг алсын мөрөөдөл буюу өөрийн авьяасын увидас хүчинд итгэх итгэлийг төрүүлэн сарны сонатыг гайхамшигтай уран чадварлаг бөгөөд өөрийнхөөрөө хөгжимдөх болов. Тийнхүү сарны сонат Урнаад бол зүрх сэтгэлийг нь эмтчин одсон хайр дурлалын тухай гунигт дуртгал. Будад бол үзэсгэлэн гоо царай зүс, ер бусын сайхан нүд, гэлээ ч бүхнийг эрхшээлдээ оруулж чадахгүйг санагдуулан ялангуяа хүний ухааны бүдүүн хадууныг ухааралгүй сэтгэлийн зовлонд унасан амрагаа өрөвдөн аргадах хайрын дуу болжээ. Энэ нь харийн тэрхүү гунигт гоо сайхныг эвдэлгүй сэтгэлээ ариун тунгалаг авч явахын андгай мэт болжээ. Тэгээд л энэ.
Буд энэхүү гунигт түүхээ ярьж нэлээд суугаад явахад би түүнийг их л өөрөөр үзэх болсон байв. Түүнийг сайхан хүн гэж бүрэн болох биз. Зөвхөн бие бялдар галбир хэлбэрийн талаасаа хүмүүсийн нүдэнд тэр болгон тусах хүн биш гэлээ ч зэрвэсхэн боловч ажсан хүнд түүний ухаан авьяас нүдэнд нь ч, хөдлөх ярих аашинд нь ч илэрхий. Түүнээс ямар нэг номхон даруу, итгэлтэй бас яруухан мөрөөдөлт ааш араншингийн гэрэл гэгээ орчин тойронд тусна уу гэлтэй.
Буд тэр өдрөөс хойш бараг өдөр болгон ирж Урнаад хөгжимдөх болов. Би тэдэнд цахилгаан нойрсуулалтын бяцхан тасалгааг гаргаж төгөлдөр хуур тавиулж өглөө. Би хөгжмөөр сэтгэлийн өвчнийг анагааж болно гэж итгэхгүй боловч гайхамшигт тохиолдол ч байж болохыг үл үгүйсгэн бас Будын сэтгэлийг бодоод тэднийг ажиглан, Урнааг улам идэвхтэй эмчилж байлаа. Тийнхүү нэлээд хоног өнгөрөхөд эмчилгээнээс ч юмуу, хөгжмөөс ч юмуу Урнаагийн царай бяцхан гэрэл орж, ухаангүй хяртайн мэлтийсэн нүдэнд нь хааяа илааршихийн жиг совин үзэгдэх шиг болдог болов. Буд бид хоёр их л урамтай. Юмыг яаж мэднэ. Урнаагийн сайхан нүд нэг өдөр ухаанаар цалгилан гэрэлтэх ч юм билүү. Гэтэл гай дайрлаа. Дайрах дайрахдаа даанч өршөөл авралгүйг яана. Буд хоёр гурав хоног ирэхгүйд гайхаад сураглатал машинд дайруулаад эмнэлэгт хэвтсэн байв. Би мэс заслын эмнэлэгийн гэмтлийн тасагт гүйж очлоо. Буд ухаангүй хэвтэж байв. Түүний хөл, гар хугарч бяцраагүй атлаа тархины нь суурь яс гэмтсэн учир маш хүнд ажээ. Бид түүнийг аврах гэж хэд хоног нойр хоолгүй зүтгээд дийлсэнгүй. Би Будтай танилцаад удаагүй боловч төрсөн ах дүүгээ алдсан мэт машид гашуудлаа. Тэр Урнаагаа хөгжмийн эгшгээр аварч чадах эсэх байсныг бүү мэд. Би хэн хэнийг нь аварч чадаагүй гэмтэй юм шиг сэтгэлийн хүнд дарамтанд орлоо.
Удалгүй би өөр ажилд шилжиж сэтгэл мэдрэлийн эмнэлэгээсээ холдсон бөгөөд эмч байсан залуу цагийнхаа жилүүдийг санахад Будын хөгжимдсөн сарны сонат сэтгэлд минь уянгалан миний ч амьдралд тохиолдсон гунигтай баяртай явдлуудыг нүднээ тодруулдаг билээ. Одоо өөрий нь бичсэнээр <Нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж > явааг мэдээд би хүний хайр сэтгэлийн хүчинд итгэн бишрэхийн чацуу энэ хорвоод хүн хүнтэйгээ мартагдавч сэргэх ил далдын түмэн шинжмээр холбоотойг эрэгцүүлэн бодлоо. Хайрын сарны сонат зүрхний алтан чавхдаснаа эгшиглэх юутай жаргалан.

Monday, August 25, 2008

Чамгүйгээр...

Санаад байна амраг чамайгаа
Санахын эрхэнд цаас эрээчилж сууна
Уйтгарлаад байна сэтгэл минь чамгүйгээр
Уйдахын эрхэнд мөр холбож сууна

Хөлөөр хөглөрөх навчис гуниг шивнэх юм надад
Хөөрөн нисэх шувууд хүртэл гунигтайхан жиргэх шиг
Хөхрөх тэнгэр бороогоор уйлах нь намайг дагах шиг
Хөрст дэлхий надаас чамайг нэхээд байх шиг

Чамгүйгээр алхахад минь

Өвлийн салхи жихүүн, дааруулах юм
Өнчин сэтгэлд жавар хургах юм
Өглөөний наран илчгүй санагдах юм
Өр зүрх минь чамайг надаас нэхэх юм

Ганцаараа байхад минь

Чамдаа яарна

Нүдийг чинь зөөлхөн үнсэхсэн, чив чимээгүйхнээр, час халуун амьсгалаар төөнөн
Нүүрэнд чинь мишээл тодруулахсан, увь урьханаар, урдаас чинь инээвхийлэн
Торомгор нүдэнд чинь баярын оч гийгүүлэхсэн, хурдхан очиж, хайрын харцаар ширтэн
Булбарай уруулыг чинь янаглан озохсон, шүргэн алдан, балыг чинь амтлан
Гарыг чинь энхрийлэн илбэхсэн, зөв зөөлхөнөөр, гал халуун илчээр гижигдэн
Үсийг чинь илбэн таалахсан, үгээр хэлшгүй, үнэрийг чинь шингээн
Торгомсог арьсанд чинь зориглон хүрэхсэн, торгоноос ч зөөлөн, тог цахилгаан гүйх мэт
Тоотойхон наслах хүний энэхэн орчлонд, томоогүйхэн чамтайгаа хорвоог туулахсан
Зүгээр л хайртай гэж хэлэлгүй, зүрх сэтгэлийг чинь эзэмдэхсэн
Зуурдын биш үүрдийнх минь байж, Зуун зуунд эрхлэлдэн хамтдаа жаргахсан...

Как здорово когда мы любим...

Как здорово когда мы любим,
Пускай, мы этим сердце губим,
Когда страдаем по ночам.

Пускай не верим мы слезам,
Что на подушке оставляем,
Но где-то в сердце точно знаем,
Что будем счастливы всегда.

Шинэ өдөр - Шиврэх бороо

Бороо орж байна. Энэ бороо нэлээн орох төлөвтэй. Энд ирээд удаж байгаа бусад андуудаас сонсосхнээ ТАйФУН болж байгаа юм гэнэ. Уржигдараас эхлээд л бороошсон... Энэ долоо хоног өдөр бүр л бороотой байх юм шиг байна...

Гэхдээ би бороонд дуртай... Сэтгэлийн дотрох бодлын үүл, эргэлзээг угаагаад, ариусгаж байгаа мэт санагддаг юм. Энэ нь надад маш хэрэгтэй байна. Шийдийг нь олохгүй байгаа олон асуудалдаа хамгийн ЗӨВ ХАРИУГ нь олоход энэ бороо туслах болтугай...

Sunday, August 24, 2008

Эрх ба Үүрэг

Энэ удаагийн олимпийн наадам үнэхээр сайхан болж байнаа, залуусаа. Энэ жилийн зуншлага сүүлийн 10 гаруй жилийн ганг тайлсан сайхан зун болж байнаа, хө...
Энэ бүх баяр баясал, хөөр, омогшлын хажуугаар бид ЮУ ХИйХ ЁСТОйГОО улам бүр ухамсарлах хэрэгтэй мэт санагдах юм.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД ЭРХЭЭ ЭДЭЛ... Энэ үгийг хэлэх дуртай, бас өөртөө ийм зарчим тавидаг. Үүнтэй адил хүн бүр хийх ёстой зүйлээ хэний ч өмнө нүүр улайхааргүйгээр хийсэний дараа ЭРХЭЭ эдэлж, баяр цэнгэлдээ умбах нь олсон амжилтыг нь улам бүр АМТТАй болгоно гэж би бодном.
Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар маань хийх ёстой зүйлээ хэний ч өмнө БАХАДМААР САйХАН ХИйЖ ЧАДЛАА. Одоо тэд амжилтынхаа амтыг мэдрэх бүрэн эрхтэй болов.

Өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүн бүр энэхүү энгийн боловч ҮНЭН зарчмийг амьдралдаа бариж явбал ХӨГЖИЛ гэдэг ч юухан байхав дээ...
Энэ нийгэм болохгүй байна, бүтэхгүй байна гэж бухимдахын оронд бүгд өөрт ноогдсон үндсэн ажилаа хийвэл ч...

...Харин хийж буй ажлаа ХИйСЭН ШИГ ХИйДЭГ БАйХ Л ЧУХАЛ...

Tu La Vertae, Hartae, La Cristae...

Олоон жилийн өмнө энэ үгийн учрыг тайлж, орчлонгийн нууцыг нээсэн юм шиг хөөрч, догдолж байж билээ. Яагаад гэвэл энэ хэдэн үгэнд миний бодол, үйлдэл, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл бүгд багтсан байсан болохоор л тэр...

Хүн өөртөө ямар нэг зорилго тавьсан бол түүндээ эргэлт буцалтгүйгээр зүтгэх хэрэгтэй гэж би боддог. Бас ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийгээ дуустал нь гүйцэтгэх хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүс хэд хэдэн зүйлээс сонголтоо хийчихээд хожим нь тэрхүү сонголт нь "асуудал" үүсгээд ирэхэд "Түй чоолтоо, энийг нь ингэхийг мэдсэн бол тэрийг л сонгодог байж" гэж амаа бариж, толгойгоо базлах нь бий.
Би ч гэсэн тийм байдалд орж байсаан... Үнэн.
Яг тэр үед аав минь надад гашуун боловч үнэн үг хэлж байсан нь миний цаашдын амьдралдаа барих АЛТАН ГАДАС болсон юм даа.

Хийсэн сонголт нь сэтгэлд нийцэхгүй бол ЯАВАЛ ҮҮНИйГ САйЖРУУЛЖ САНААНДАА ХҮРГЭХ ВЭ гэж шинэ зорилго тавин түүнийхээ төлөө явах нь хамгийн зөв алхам юм уу даа...

(Жич: сонголт гэдэгт хувцас, эд бараа зэргийг хэлээгүй болно)

Saturday, August 23, 2008

Хувь тавилан уу, санамсаргүй учирал уу?


Messenger-ээ асаагаад удаагүй байтал бүсгүй маань ороод ирдэг байна шүү. Уг нь бидний тохироо байгаа юм сан. Тэсэхгүйнээ...

Байз, юу гэж тохирсоноо сана. Уртаар амьсгаа ав. Бодлоо цэгцэл. Дахиад гүн амьсгал. Гүйцээ, биеэ барь залуу минь, чи чаднаа. Үүнээс ч хүнд асуудал тулгарахад өвдөг сөхрөх ёсгүй хүн шүү дээ чи...

Нойргүй шөнийн бодлууд

...Арлын энэ оронд ирээд бараг 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд сурсан, мэдсэн, үзсэн зүйл чамлахааргүй олон байгаа боловч ямар нэгэн юм үгүйлэгдээд, дутагдаад байгааг улам бүр мэдрэх боллоо. Net-ээр харилцаж байгаа найзуудын ихэнх нь нутгаа санаж байна уу? гэж асуух юм. Тэгээд бодлоо л доо БИ НУТГАА САНААД БАйГАА ЮМ БОЛОВ УУ гэж... Аа тэгтэл бас биш юмаа....

...Энэ хэдэн сар, энэ хэдэн өдөр, ялангуяа сүүлийн хэдэн хоног түмэн бодол, мянган эргэлзээ дунд будилж гүйцлээ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэж хэн нэг нь хэлж байсан санагдана. Гэтэл миний одоогийн нөхцөл байдал үүнтэй ер авцалдахгүй юм.
"Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй". Гэнэт энэ үг санаанд орох чинь юу вэ? Сайхан бас салмааргүй тэр л хайр нь бусдын сэтгэлд, амьдралд хэзээ ч арилхааргүй хар толбо үлдээхээр байвал яах вэ?...

...Заа хө, энэ хүртлэх хугацаанд юуг хийж, юуг амжуулсан хүн бэ?
Мэдээж хэрэг аав, ээжийнхээ ачийг нь хариулж чадахгүй ч гэлээ нэгээхэн хүслийг нь гүйцэлдүүлж баярлуулсан юм байна. ХҮН байхын ухааныг ааваасаа жаахан ч гэсэн авсан юм шиг...

...Ер нь тэгээд бодоод байсан чинь надад ХҮН хэрэгтэй юм байна. Тийм байна, өдийг хүртэл энэ л хүсэлдээ автагдаад сэтгэл хоосроод байсан юм байна... Урьд би найзуудтайгаа, гэр бүлийхэнтэйгээ байж, сайхан хамт олныхоо дунд ажиллаж байхдаа үүнийг мэдэрдэггүй байж, мэдрэх боломж ч ховор байж. Хааяа дотно андуудтайгаа биллиард цохингоо шар айраг шимэн суухдаа мэдэрдэг байсан байх. Бүгд л эхнэр, хүүхэддээ яаран тарах тэр мөчид би ажил руугаа явдаг байсан юм байна шүү дээ...

...Би Өөрийн ГЭР БҮЛ - ӨРХ ГЭРЭЭ үүсгэх цаг нь болжээ. Энэ л миний сэтгэлийн тэр нэгэн хоосрол, үгүйлэл байж...

...Байз хүлээ, жаахан хүлээ... гэр бүл үүсгэх, яах вэ болно. Гэвч Хэнтэй...???
Чи түүнд саналаа хэлсэн, одоо түүний юу гэхийг нь сонсоё, тэр болтол жаахан хүлээ...
Түүнийг битгий хүчил, бодох хугацаа өг... тэр болтол ажилаа хий, амьдрал үргэлжилсээр л байх болно...

...Хн, яачихсан нойр вэ? босч жаал net-ээр хэсэе дээ...

Хар ярианы хэллэг

1. Down low - хүний нууцыг хадлагах жишээ нь: Keep it on the down low.
2. Drama - маш сүртэй проблем үүсвэл хэрэглэнэ.
3. Homeboy - бараг л ах дүү шиг өссөн хүмүүс бие биенээ дуудах
4. Kicks - sneakers буюу пүүзийг хэлдэг
5. Loose - ухаанаа алдах өөрийнхөө контролоо алдах
6. On the real - үнэнээ хэлэх
7. Peeps - өөрийн чинь ойр дотны гэр бүлийн хүмүүс
8. Player/playa - найз охинтой мөртлөө өөр хүн хардаг хүнийг хэлнэ
9. Punk - хүнтэй тэмцэж чадахгүй аймхай хүнийг хэлнэ.
10. Shorty - охин
11. Boy - boy = a good friend, That's my boy! сайн найз
12. Broke out - энэ үг нь явах гэсэн утгатайгаар хэрэгллэдэг.
13. Buggin - галзуу солиотой юм шиг авирлах
14. Burner - буу
15. Butters/buttas - сайхан гэдэг утгатай боловч маш олон утгаар зэрэг ашиглагдаж болно.
16. Chicken head - тэнэг охидуудыг нэрлэхдээ хэрэглэнэ. эсвэл үсээ янзалдаггүй арзгар охидууд
17. Chillin - амрах, хэвтэх ...
18. Cock block - найз чинь нэг охинруу гүйгээд байдаг тэгсэн тэр нь олигтой охин биш байвал чи замаас нь зогсоохыг хэлнэ.
19. C.R.E.A.M. - энэ үг их учиртай. Мөнгө гэсэн үг. cash rules everything around me гэсэн үгний товчлол бөгөөд мөнгө бүхнийг захирна.
20. Creepin - нуугдах эсвэл хэн нэгнийг араар нь тавих
21. Cut throat - сайн найзынха залууг эсвэл бүсгүйг булаагч хүнийг хэлнэ.
22. Digits - getting digits буюу хэн нэгний утасны дугаарыг авах
23. Аight - good, great contraction of ALL RIGHT буюу ALL RIGHT гэсэн үгний товчлол - сайн дажгүй, за гэсэн утгуудыг илэрхийлнэ.
24. Bangin - маш сэтгэл татам сайхан
25. Benjamins - америк хар ярианд энэ үгийг 100-н долларын дэвсгэрийг орлуулан хэрэгдэдэг. Учир нь энэ дэвсгэрт дээр ерөнхийлөгч Benjamin-ны зураг нь байдаг
26. Bent or Ripped - энэ нь хар тамхи татсаны дараа эсвэл архи дарс хэрэглэсний дараа төрөх хөөрлийн байдлаа илэрхийлдэг үг Ж: "Yo, I'm ripped" or "That cronic got me bent.
27. Blow - хар тамхи хэрэглэх үед тэр тусмаа кокайн хэрэглэх үед хэрэглэгдэнэ.
28. Blunts - энэ бол тусгай татах байдалаар ороож бэлдсэн маравана тар тамхи.
29. Booty call - сахилгүйтэж хэн нэгэнтэй секс хийхийг хэлдэг (зугаацахын тулд)
30. Bomb - гайхалтай сайхан гэсэн утгатай Ж нь: Those sneakers is the bomb. Тэр пүүзнүүд жинхэнэ саак
31. Boo - хайртай хүнээ дууддаг үг ялангуяа найз залуугаа - You're my boo.
32. Bounce - орхих, явах , нэг юмруу явах - Let's bounce.

Friday, August 22, 2008

Бүсгүйн сэтгэл

Б.Гүнбилэг

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад
Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.
Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.
Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.
Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна
Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.
Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гүрван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна
Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.
Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм
Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очьё доо, амраг минь
Тэгсний дараа би чинийх, чи минийх, тэр л үед би хаашаа ч зугтах аргагүй
Чамдаа дурласан сэтгэл минь дуусашгүй,
Чамайгаа хайрлах итгэл минь нугарашгүй.

10-н жилийн анд минь энэ шүлгийг бичсэн юм. Эхнэр болох бүсгүйгээ тосохоор Буянт-Ухаагийн хүлээлгийн танхимд байхдаа тэрлэсэн гэдэг. Эмэгтэй хүний бодол ийм л байдаг даа гэж эрчүүд боддог гэдэгтэй санал нийлэх буй заа...

...Амлалт...

Товлосон цагт, тодорхойгүй хариултыг хүлээхээр амаллаа. Зөв, буруу аль нь болохыг одоо би хэлж чадахгүй. Гэвч энэ цаг мөчид үүнээс илүү шийдвэр үгүй мэт.
Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шиг товлосон цагт тодорхойгүй хариултаа авахаар очно доо.

Анхны бүхэн сайхан

Анд найз Баянаагийн зөвлөснөөр БЛОГ гэдэг зүйлийг нээж, анхны бичлэгээ тэрлэж сууна.
Анх удаа болзоонд явах гэж байгаа юм шиг догдолж, "айж", юу бичихээ, яаж бичихээ мэдэхгүй самгардаж, сандарч байгаа боловч...

Ер нь би яах гэж үүнийг эхлүүлэв ээ...?

Тухайн цаг мөчид юу гэж бодож байгаагаа, юунд зовниж байгаагаа, юуны учир баярлаж догдолж буйгаа тэмдэглэх гэж...

Товчхондоо, ийм л зорилгоор...