Tuesday, August 4, 2009

...Xардалт...

Xардалт...
Хааяа анд нөхөд нь гэр бүлээрээ зочлон ирж, наргиж, тоглож наадан, өдрийг хамтдаа өнгөрүүлэх. Энэ үед ердийн өдрүүдээс арай л хөгжүүн болсон хань нь нэг л сонин байдал гаргаад байх шиг санагдаад эхэлнэ. Найзынхаа эхнэр рүү талимааран хараад ч байх шиг. Гар нь хаа нэгтээ илж таалаад ч байх шиг арай л илүү анхаарал халамж тавиад ч байх шиг...

Энэ бодолдоо өөрийн эрхгүй нүд нь бүрэлзэж, амьсгаа нь давхцаж, орчин тойрноо бодитой мэдрэх чадвараа алдах мэт. Байн байн нөхөр рүүгээ хялалзаж үг яриа нь нэг л хэг ёг хийж бухимдал нь мэдрэгдээд ирмэгц ирсэн зочид эвгүй байдалд орж бушуухан явахын түүс болно.

Эелдгээр талархан салах ёс гүйцэтгэх найз нөхдөө албаар инээмсэглэх аядан амьсгаагаа ч дарж ядан үдэж гаргамагц тэвчээрийн чагтага тас үсэрч,"эрүү шүүлт" эхэлнэ дээ. Хааяа нэгийгээ ажлаасаа оройтож ирэх хугацаанд дотроо битүүхэн түгшиж "хаа юу хийж яваа бол" хэмээн бодохуйяа олон ангит кино шиг л элдэв бодол, таамаглал тархи толгойг нь дүүргэж, сэтгэлийн шаналал эхлэх. Гэртээ орж ирсэн үед нь хүзүүдэн үнсэж хамтдаа хооллох хэдий ч нөгөө л бодол таамаглал толгойноос нь гарч өгөхгүй. Харин дараа нь хувцасыг нь янзлах нэрээр яг л мөрдөгч Деррик шиг нямбай нь аргагүй эд мөрийн баримтууд хайна. Хувцасны хаа нэгтээ наалдсан байж болох үс, будаг, үнэртэнг криминалистикийн шинжээч шиг л "мөрдөнө". Мэдээж дараа нь түрийвч, гар утсыг нь шалгахаа мартахгүй. Энэ удаад эд мөрийн ноцтой баримт олоогүйдээ бяцхан тайвшравч нөгөө л олон ангит киноны кадрууд сэтгэлээс гарч өгөхгүй зовоох аж.

Хааяа хамтдаа олон арга хэмжээнд оролцож үзвэр үзэх боловч энэ бүхнээс баяр баясгалан, таашаал авахаас илүүтэй ханьд нь бусад хүмүүс хэрхэн хандаж тэрбээр бусдад яаж хариулж байгааг л сэмхэн тандах. Гаднаа баяр баясгалантай дүр үзүүлэх хэдий ч сэтгэлд нь мөнөөх "хар" шуурга дэгдэж, толгой нь манарна. Хань руу нь эелдэгээр хандсан хүн бүрийн хэн болох гэр бүлтэй эсэх, хаана ямар ажил хийдэг эсэхийг шалгааж, мэдээллийг тархины "хард дискэнд" архивлах аж. Тэрчлэн энэ хүмүүс ханьд нь яагаад илүү анхаарал тавиад байна гэдэг хар бодол толгойг нь шаналгах. Харин өөрт нь давхар хүндэтгэлтэй харьцаж байгааг ч анзаарах сөхөө үгүй.

Иймэрхүү маягаар эхэлсэн хардалтыг цаг тухай бүрд нь зогсоож чадахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам улам даамжирч өвчний шинжиндээ орж, хань ижлээ цөхрөөж бусдын өмнө ямагт эвгүй байдалд оруулах нь бий. Ийм хардалтын тухай Данийн алдарт шог зураач Херлуф Бидструп их донжтой хошиноор дүрсэлсэн байдаг. Нөхрийнх нь хувцсанд дээр наалдсан ширхэг утас хэрхэн бүсгүй хүн болон хувирч аргаа барсан нөхөр нь хувцсаа шүүрч аван гарч байгаа үйлдлийг үнэхээр уран хошиноор дүрсэлсэн билээ.

-Чи минь ганцхан надад л хайртай, тийм ээ
-Чи минь өөр хэнийг ч тоохгүй, тийм ээ
-Чи минь намайгаа хуурч, гомдоохгүй, тийм ээ...

Өдөр тутам тэвдүүхэн ийн асууж шалгаан "тийм" гэдэг хариултыг сонсох гэсэн бачимхан хүсэл өөрийг нь улам ч дорой өөртөө итгэлгүй байдалд оруулж байгааг анзаардаггүй.

Өөрийнх нь ийм тэвдүү арчаагүй дорой байдал нь хайртай хүнд тань тээртэй, хэцүү санагдаж аажимдаа цөхөрч алсдаа сэтгэл хөрж болохыг ч төсөөлөхгүй.

Хань ижил нь хайртай шүүгээ шиг нь биш болохоор яг л шүүгээ шигээ гэртээ, дэргэдээ байлгаж байнга илж, арчиж зүлгэж, цэвэрлэж, гоёж байх хүсэл нь хардалтыг улам гааруулах үндэс нь болдог аж. Ухаангүй тэнэг хардалтын улмаас хайртай шүүгээтэйгээ үлдэхдээ л хүнийг өмчилж өөрийн хүслээрээ байлгаж болдоггүйг ухаарч эхэлнэ. Гэвч бүх юм нэгэнт өнгөрсөн байх нь олонтой.

Хардалт хайрын шинж үү
"Хайртай бол хартай" гэдэг уламжлалт хэллэгээр хайртай л бол хардах учиртай гэж олон хүмүүс боддог. Үүнийгээ хэрэлдэж, зодолдож эцэст нь эвлэрч, тэврэлдэж илэрхийлдэг гэр бүлүүд цөөнгүй бий. Тэдний амьдралд "Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ" гэдэг хэллэг мөрдлөг болж байдаг гэхэд хилсдэхгүй.

Зарим хүмүүс хардуулах шалтгаа өөрөө гаргадаг. Гэр бүл болоод эхэн үедээ жигтэйхэн хайртай халамжтай байснаа хэсэг хугацааны дараа уйдаж өөр нэгнийг эргүүлж эхэлнэ. Бага залуу наснаасаа олон хүнтэй холбогдож багагүй наргиж цэнгэж явсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тэд "Сайнтай нь ханилж, сайхантай нь сүүлэрнэ" гэдэг хэллэгээрээ ихэд бахархдаг.

Харин үргэлж хардаад өөчилж дарамтлаад байхаар зарим хүн "ингэж хоосон хардуулж байхаар хоолтой хардуулья" гэдэг бодлоор өөр бусадтай холбогдож эхэлнэ. Тэгээд ч цаг үргэлж хардаж, дарамтлаад байх нь аажим аажмаар сэтгэл урмыг нь хугалж орхидог. Тэр үедээ яасан ч ялгаагүй юм билээ гэдэг бодлоор өөрийгөө өмөөрөх. Харин тэд өөрт дутагдаж байгаа зүйлээ өрөөл бусдаас хайна.

Хань ижлээ өөрийг нь хуурч араар тавиад байгааг илрүүлж нотолсон зарим нь гомдож өширхсөндөө хариугаа авч хорслоо тайлах хүслээр өөр бусадтай холбогддог. Хэдийгээр сэтгэлийн шаналлаа дарж чадахгүй ч "хорыг хороор" гэдэгчлэн хорслыг хорслоор тайлж байгаадаа бага зэрэг сэтгэл өег. Харин ийм үйлдлээс хэн нь хожиж хэн нь хохирч байгаа нь тодорхой бус. Харин хайр сэтгэл, нандин бүхэн нь үгүй болж байгаа нь үнэн.

Хардалтаас үүдэлтэй байнгын хэрүүл, дарамт шаналал, хэн хэнийг нь сэтгэхүйн хямрал, гүн ядаргаанд оруулж "там" болсон энэ амьдралаасаа залхана. Ядахнаа гэр бүлийн ийм эмгэнэлт, инээдэмт үзэгдэл бусдын өмнө ил болж бусдад шоолуулах, өрөвдүүлэх шалтаг болдог нь илүү гаслантай. Ойлголцож чадахгүй аргаа барсан ийм байдлын улмаас эцэстээ салахад хүрдэг.

Гэр бүл салалтын шалтаг болсон хардалтын тухай биш өөрийгөө өөгүй өндөг, зовлонт нэгэн болж харагдуулахын тулд ханилж байсан ханиа тэсэж байхын аргагүй араатан жигшүүрт нэгэн хэмээн бусдад сурталчилна. Харин өөрийгөө давхар муугаар сурталчилж буйгаа анзаарахгүй. Цаг хугацаа улиран улирч энэ л нугачаанд алт, гууль хэрхэн ялгарахыг өнөө хэн ч төсөөлшгүй.

Итгэл бол хайрын нэгэн тулгуур
Өнөө цагт хүн бол шүүгээ биш гэдгийг ойлгох цаг болжээ. Чухамдаа хүн учраас л бусад хүмүүстэй харилцаж, бусдад таалагдаж, хүндлэгдэж, магадгүй хайрлагдах эрхтэй. Харин энэ харилцаанд өөрийгөө хэрхэн авч явах нь, тухайн хүнээс ухаан, ухамсар, хүмүүжлээс нь шалтгаалдаг. Бид дор бүрдээ үүнийг сэтгэлдээ зөвшөөрдөг хэдий ч ил гарган хэлж зүрхэлдэггүй. Харин өөрт нь тааламжтай хандсан хүн бүрийн араас баярлан хөөрч гүйгээд байх нь зохимжгүй.

Нэгэнт хайрлаж, дурлаж, амьдралаа холбосон хүнийхээ тухай "бид бие биедээ хайртай, тэр минь намайг гомдоохыг хүсдэггүй, би ч түүнийгээ гомдоохыг хүсэхгүй" гэдэг бодол итгэл учир утгагүй хардалт "там" болсон амьдралаас хамгаалах эхний алхам. Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, түүнийгээ гомдоочих вий гэдэг бодол хүнийг ямар нэгэн болзошгүй тохиолдлоос аварч чаддаг. Хэрэв гарцаагүй ийм байдалд орсон тохиолдолд хоорондоо чин сэтгэлээсээ үнэнийг ярилцаж учир шалтгааныг нь тодруулж ойлголцон уучилж байх нь дахиад ийм байдалд орохгүй байхын баталгаа болно. Харин тэр хүн нь юугаараа надаас илүү байж, үүнийг минь татаа вэ.. гэж бодож үзэхэд ч гэмгүй.

Итгэсээр ярилцаж ойлголцон, уучилсаар атал дахин дахин ийм байдал давтагдах аваас шууд л салсан нь дээр. Хэсэг хугацааны дараа чамгүйгээр байж чадахгүйгээ ойлгон уучлал гуйж ирвэл сайн л хэрэг. Тэр чигтээ ирэхгүй бол чамд хичнээн хэцүү байсан ч мартах л хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт гарцаагүй болох тэр зүйлийг эрт ойлгож, мэдэрсэн нь таны хувьд завшаан байж болох. Аль болохоор бие биедээ итгэж, итгэлээ дааж байх нь хамгаас чухал байна. Хайр гэдэг аугаа зүйл. Бие биедээ үнэхээр хайртай, бие биегүйгээр байж чадахгүй л бол хайртай хүнээ гомдоож түүнийхээ дургүй болон хүсдэггүй зүйлийг хийхийг хэн ч хүсдэггүй.

Үүгээрээ бид бусад олон амьд биетээс ялгагддаг. Учир утгагүй хардалт, эзнийхээ сэтгэл зүйд нөлөөлж улмаар өвчний шинжтэй болж даамжирвал галзуурал солиоролд хүргэдэг.

Хардалтаас болж амиа хорлох, сэтгэцийн өвчтэй болсон тохиолдлууд цөөнгүй. Хүн өөрийн сэтгэл санаагаа өөрөө захирч, тухайн нөхцөл байдлыг бодитоор мэдэрч сурах нь их чухал. Хүний амь гэдэг хэн нэгний буруу үйлдлээс хямдхан байх гэж үү. Хорвоо дэлхий уужим, хүний амьдрал баян. Хүнд юу эс тохиолдож болох шүү дээ. Харин хүн болж төрсөн хувь заяанаас аугаа нь үгүй. Итгэл бол амьдралын нэгэн том тулгуур ажээ.

Төгсгөл
Өдгөө хардалт, итгэл алдалт, олон гэр бүлүүдийн салалтын шалтаг болж буй. Бид бие биеэ өмчлөх бус бие хүнийх нь хувьд эрх чөлөөг нь хүндэтгэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал байнаа. Бусад сайн сайхан хүмүүсийн талаарх тааламжит сэтгэгдлээ бие биеэсээ нуух биш харин ч хоорондоо ярилцаж тоглоом шоглоомоор ч атугай ойлголцож байх нь хардалтаас ангид байж, итгэлцэж байх нэгэн үндэс.

Цаг ямагт бие биедээ анхаарал тавьж чин сэтгэлээсээ ярилцаж хайрлан халамжилж, хайр энхрийлэлийн сайхан үгсийг хэлэлцэж байх нь "нялуурч" байгаа хэрэг огт биш өөрсдийн хайр сэтгэл итгэлээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл.

Үүнийг шоолох хэрэг юун. Бид гадаадын хүмүүсийг үнсэлцэж байхад гайхахгүй хэрнээ Монголчуудыгаа үнсэлцвэл жуумалзаад байх жишээтэй. Хайр, хардалтад гадаад, дотоод гэсэн ангилал байдаггүй гэнэ.

Харин бие биедээ итгэж чадахгүй ямагт хардаж дарамтлаад байх нь итгэлийг тань алдаж өрөөл бусадтай холбогдох боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Хэрэв таныг хуурахыг хүссэн л бол яаж ийгээд ч хуурах боломж буй. Харин итгэл, хайр халамж, энэ боломжоос татгалзахад хүргэдэг гэдгийг мартамгүй. Чулууг чулуу хагалж голын зөөлөн ус мөлийлгөдөг гэнэм.

Дэнслээд байгаа сэтгэлийг дээсээр биш хайр халамж, итгэлээр л тогтоодог аж.

Бүх зүйл өөр хэнээс ч биш зөвхөн бидэн хоёроос л шалтгаалах ажээ.


Эх сурвалж:
www.gogo.mn by Г.Галбадрах

Tuesday, July 21, 2009

Sunday, April 26, 2009

Хэрвээ би...

Хэрэв би зураач юмуу уран барималч байсан бол сэтгэл зүрхийг минь бүрэн эзэмдсэн бүсгүйгээ уснаас гараад ирэх тэр мөчийг мөнхөлж үлдээх байлаа...

Friday, April 10, 2009

Until the last moment

Ойрд блогтоо салхи оруулсангүй. Энэ хугацаанд олон зүйл болоод өнгөрсөн мэт боловч, суугаад эргэцүүлээд бодоход тийм ч их зүйл амжуулаагүй мэт санагдах юм. Наран улсад ирээд нэг жилийг ардаа үдлээ, эрдэм сурахад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөнийг анзаарсангүй.

Саяхан нэгэн найзтайгаа чаталлаа, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон гэдгийг нь сонсоод "цагаахан атаархал" төрсөнийг нуух нь илүүц биз. Ойрын үед гэр бүлийн утга учир, халуун дотно байдлыг маш ихээр үгүйлдэг болсон байх юм. Өөрийн өрх гэрээ товхинуулж, шуугилдсан олон хүүхэдтэй болж байна гэж хүртэл зүүдэллээ... Зүүд минь биелэх болтугай.

Өнөөдөp net surfing хийж яваад ийм клип олов. Яг одоо сэтгэл дотроо бодож тунгааж, тэмүүлж байсан бүгдийг хөгжмийн гайхамшигтай аялгуугаар гаргаад, илэрхийлсэн мэт санагдлаа. Тиймээ, сүүлчийн мөчийг хүртэл ЗӨВХӨН УРАГШАА...

Wednesday, March 25, 2009

My name

Your Name Is Too Too Sexy! :)

Your name scored 202 in the "How Sexy Is Your Name Test"


Tuesday, March 24, 2009

Монгол Бүсгүй

Б.Болдсайхан

Монголын алтан ургын шугам дундаа нэг нугалбартай. Энэ нугалбараас өмнөх үе нэг өөр, дараахь үе нэг өөр гентэй. Бөртэ чоно, магадгүй түүнээс урд мянга мянган жилийн тэртээгээс Модунаар дамжин Бодончир хүрсэн шугам нь хуньнянь, хуянь, хаан, хиан, хиад гэсэн нэртэйгээр тасралтгүй явсан. Харин Бодончир бол хори түмэд буюу одоогийн буриадуудын өвөгийн охин Алун Гоо, маалиг баягудай буюу баядуудын дээд удмын нэгэн хүний дундаас гаралтай байх гэж нууц товчоо хэлнэ. Энд Модун, Таншихуй, Бөрт чонын судсаар урсаж байсан цус солигдон монгол, хиад аймгийн дотор нэгэн шинэ алтан ургын шугам гарч ирсэн нь Боржигон. Буриад бүсгүй Алун Гоо хэлсэн гэх нэгэн домог: боржигод тэнгэр гаралтай гэх домог, нэгэн сургаал: 5 мөсний тухай эвийн сургаал биднийг хүртэл үлдэн иржээ. Домог биелэж МөнхТэнгэр бүх дэлхийг Боржигон удмынханд захируулж явсан үе бий.

Тэмүжинийг амьд үлдэж хаан хүн болон өсөхөд ч хонгирад бүсгүй Өүлэний ухаан, эрдэм, тэмүүлэл л хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн бололтой байдаг. Тийм ч учраас нууц товчоонд Өүлэнийг зүгээр нэг өнчин хүүхдүүдээ өсгөсөн гэдэггүй харин: мэргэн төрсөн Өүлэн эх үр хүүхдүүдээ хаад сэцэд хутагтан сайд болгон өсгөжээ гэж тодорхой бичдэг. Хонгирад бол цагаан хэрмийн хойгуур үлдсэн хүннүгийн удмын эртний угсаат, сургууль номтой аймаг байсан тул зөвхөн хацар гоо биш харин ч түүх ном төгс сурсан ёс журамт охидоо монгол ноёдод бэрлүүлж ирсэн уламжлалтай байсан бололтой. Өлсөж цангасан ч өнчин хөвгүүддээ хаан хүний төр засах, баатар хүний цэрэг удирдах эрдэмийг зааж боловсоруулсан гэж түүх өгүүлнэ.

Өүлэн магад Есүхэйн 2 дахь эхнэр буюу бага эхнэр байсан бөгөөд тийм ч учраас айхтар ёс төр бололгүй булааж дээрэмдэж авсан биз. Харин Сочихэл магад их хатан буюу эхний жинхэнэ ёсолж, төрлөж эцэг эхээс нь гуйж авсан эхнэр байсан бизээ. Тиймээс Бэгтэр нь Тэмүжинээс 1 нас ах байжээ. Сочихэл аль аймгийн хүн байсныг мөхөс би олж мэдсэнгүй. Ямартай ч Сочихэлийг эх харин Өүлэнийг үжин гэж дуудаж байсан нь арай л хатан гэсэн үг биш болов уу. Алун Гоог “эх” гэж авгайлж байсан байдаг.

Гэхдээ Өүлэн илүү оюунтай, боловсролтой, эр зоригтой, тэмүүлэлтэй байсан болов уу. Тайчуудыг хэрэг дээрээ захирч, хиад аймгийг тараан завдсан Орбай, Сохатай гэсэн хөгшин егзөр хатадтай Өүлэн л анх шөргөөлцөж, эрх мэдэл, зиндаагаа булаалдаж, Таргутай Хирултаг ард иргэд, аймгийг нь дагуулж нүүх үед ч Өүлэн л Хамаг Монголын догшин дайчин хар сүлдийг барин мордож заримыг нь эргүүлж тогтоосон байдаг. Хамаг Монголын Хар Сүлд, сүлдний унаа 8 шарга морь, магадгүй тамга онго зэрэг төр цэргийн шүтээнийг ч Өүлэн, Сочихэл 2 л авч үлдээ болов уу. Таргутай тэнэгтээ ч юм уу, айл тонох ёс байгаагүйдээ ч юм уу Хамаг Монголын хүн малыг тууж явснаас төрийн билэгдэлийг нь үлдээсэн байдаг. Тэмүжин хожим догшин хар туг сүлдээ өргөн мордож Мэргидийг дарах нэг түмэн цэргийг хиад аймгаас босгож чадсан болов уу. Дайны их хар туг сүлд, дайчин их хэнгэрэг үгүй бол өчигдөрхөн л тайчуудад болжмор шувуу мэт дээрэлхүүлэн оргож босож явсан 17 хон настай өнчин жаалхүүг дагаж түмэн эрс босно гэж үү. Өлсөж цангасан ч 8 шаргаа хөндөлгүй маллаж, туг сүлдээ тахиж, ёс төрөө алдалгүй байхыг Өүлэн сургаж төр, цэргийн эрдмээ зааж байсан бизээ.

Их бага 2 эхнэр буурин дээрээ хаягдахад ч Өүлэн л илүү дайчин, шаргуу байсан байх. Магадгүй Бэгтэрийг даран хөнөөх санаа ч Өүлэнд анх төрж Тэмүжин, Хасар 2 гүйцэтгээ болов уу. Тэрнээс бус арван настай нусгай жаал хөвгүүд юунд л болжмор, загаснаас болж нэгнийгээ алах талахдаа тулах вэ дээ. Бэгтэр ч үнэхээр алж л дарахаас өөр аргагүй хүчирхэг нэгэн байсан нь аравхан настай хүү алахаар нум сумаа зэхсэн 2 дайсныхаа өмнө тайвнаар завилж суугаад хүйтнээр зэмлэсэн үг, хатуу захисан захиаснаас нь харагддаг. Тэр магад Тэмүжинээс эр зориг, оюун чадавхаар хэт илүү нэгэн байсан буйзаа. Үр дүнд нь Тэмүжин анхны ялалтаа байгуулж гэртээ төрийн эргэлт хийж өрх гэрийн эрх мэдэл Сочихэлээс Өүлэний гэрт, Тэмүжиний гарт ирсэн. Магадгүй тамга, туг сүлд, онго шүтээн ч тэдний гэрт ирсэн байх. Бэгтэр бол Тэмүжиний амьдралд таарсан хамгийн хүчирхэг 3 өрсөлдөгчидөөс анхны бөгөөд нэн хэцүү нь байсан. Учир нь Бэгтэр хууль ёсны залгамжлагч, ёсолж төрлөж авсан их хатны ахмад хөвүүн байлаа. Тиймдээ ч Тэмүжин Хасар хоёрыг дээрэлхэн засаглаж байж. Гэхдээ үхэхийнхээ өмнө Есүхэй яагаад Тэмүжинг яаравчилан дуудуулсан, хэнд ямар гэрээслэлээ үлдээсэн нь одоогоор тодорхойгүй. Өүлэнд элдэв юм захисан ч юм билүү. Өүлэндээ илүү янаг дотно байсан тул тэр 5 хүүхэдтэй хоцорсон байж болох. Ер нь зовж олсон бага хатад илүү эрх танхи, янаг дотно байдаг шиг.

Магад Есүхэйн удмыг залгах ёстой хууль ёсны удамыг алсаны тул тайчууд ах дүү нар нь Тэмүжинг барьж шийтгэх, цаазлах хуулийн ба ёс зүйн эрхтэй болсон буйзаа. Ёсорхог хатуу тэр цагт аймгийн тэргүүний амьд үлдсэн ахмад хүүг олны нүдэн дээр уулгалан барьж, дөнгөлөн цаазлахад заавал шалтаг шалтгаан хэрэгтэй. Тэр нь хүнд гэм байх ёстой. Тэрнээс өсөж том боллоо гээд барьж цаазлах ёс үгүй. Таргутайн үг ч Өүлэний хүүхдүүд түрүүний бөөс толгойд гэдэг шиг даварч ёс эвдлээ гэсэн санаа агуулсан мэт.

Энэ гэр бүл дэх төрийн эргэлт, анхны аллага, анхны ялалтыг 10 настай жаалхүү Тэмүжин гэхээс бага эхнэр Өүлэнгийн тухиралт, бодол, биелэл байсан гэвэл итгэхэд илүү амар буйзаа. Тэгээд ч Тэмүжин насан турш айж эмээж, үгийг нь үг дуугүй дагадаг байсан ганц хүн нь Өүлэн. Зүгээр нэг эхийн хүндлэлээс гадна тэр хоёрын дунд үлдсэн аллагын нууц ч нөлөөлдөг байсан биз. Фройдын онолоор балчир насны сэтгэхүйн цочир травм тархинд мэс заслаас гүн сорви үлдээдэг гэх. Өүлэн ч хүүгээ буулгаж авахдаа энгэрээ задгайлж, хөхөө гаргаж байгаад айлгахын ихээр айлгаж, ичээхийн дээдээр ичээдэг байсан гэдэг. Хасарыг Тэмүжин засаглан алах гэж байхад Өүлэн магад Бэгтэрийг алсан түүхийг сөхөж тэр л үед хэлж байсан “харвисаа хазагсад” гэж сануулан Тэмүжинийг “хиртхийтэл” айлган буулгажээ.

Бэгтэрийн захисан ёсоор удмыг нь таслалгүй Бэлгүтэйг амьд үлдээсэн ч насан турш нь гадуурхаж, боол цэрэг хүртэл оролцдог болсон хурилдайдаа ч оруулахгүйгээр ялгаварлаж байсан байдаг. Харин Мэргидийг дарсаны дараа Сочихэл бүсгүй өөрөө ойд дутааж одсоныг олоогүй гэдэг юу л бол. Ядаж уйлж хайлан өшөөг нь авч байсан ганц амьд үлдсэн хүү Бэлгүтэйтэйгээ ч уулзахыг хүсмээр юм эх хүн. Анхны дайны ялалтын дараа Өүлэнгийн гэр бага эхнэриинх биш харин их гэрийн ёсоор баатруудаа угтах нь илүү зохимжтой байсан юм болов уу. Тэр тулаанд Бэлгүтэй нэг цэрэг л байсан бол Тэмүжин түмэн захиран цэргийг удирдалцаж байсан. Тэмүжин тулааныг удирдаж, зогсоосон байдаг.

Жамухатай нөхөрлөн яваад анх хагацахад ч бас үгийг нь ухан ядаж байсан Тэмүжинд Бөртэ үжин л тайлан хэлж, салж нүүн холдохыг ятгасан. Жамуха анд бол уйдамтгай хүн гэж эхлээд л жинхэнэ тархийг нь базсан төрх харагддаг. Тэмүжин шиг бодлого, болгоомжтой хүн Жамухатай ч дахин уулзаж лавлалгүй, өөр бусадтай ч зөвлөлгүй шууд л хонгирад эхнэр Бөртийн үгэнд орон салж нүүсэн гэж түүхэнд бичсэн байдаг нь сонин. Энэ явдлын дараахан олон монгол аймаг, хүрээ Тэмүжинийг дагаж ирэхэд Бөртийн бодлогын үр, Өүлэний үр хүүхдийнхээ амьнаас ч илүү хадгалж ирсэн туг сүлд, тамга шүтээн багагүй тус болсон нь лавтай. Тэр тогтсон бичмэл хуульгүй үед бүү хэл өнөө цагт хаан тамга сүлд байтугай конторын тамгаа аваад зугтсан нь л дарга болчих гээд байдаг ард түмэн шүүдээ бид чинь.

Ингэж л түүхэнд Тэмүжин амьдралдаа таарсан хамгийн хүчирхэг өрсөлдөгч, хамгийн дотно андаасаа анх хагацсан тухай бичсэн байдаг. Бөртийн үгээр эхэлсэн энэ хагарал Тэмүжинд бараг 20 жилийн хүнд хэцүү тэмцэлийг авчирсан. Амьдралынх нь хамгийн хүнд тэмцэл. Нэг биш удаа Тэмүжин Жамухад ялагдаж, хаан ширээ байтугай хар амиа яаж авч гарах вэ дээ тулж байсан. Хожим Алтан улсын хаан ч, Тангудын хаан ч, Сартуулын шах ч, өвдөглөн дарсан үй олон улс аймгийн ноёдын хэн нь ч Жамухын ганц үгийн дайны төвөг учруулж байсангүй. Жамуха харин Тэмүжинд автсан нэг үндсэн шалтгаанаа ухаан дутуу үлгэрч эхнэр гэж хэлсэн байдаг. Тэр их тэмцэлд гартсаны гол шалтгааны нэгээр шүү дээ. Жамуха өөрийн хүслээр үхэхэд л сая нэг юм Монгол угсаатан нэгэн төрийн дор цуглах боломжтой болсон. Жамуха тийм агуу хүчирхэг нэгэн байлаа.

Хөхөчү бөө нүдэн дээр нь, амьд ахуйд нь ахан дүүг нь доромжилж, бараг өөрийг нь ах дүүсээрээ нийлэн барьж авч зодох дөхөн, дараагийн хаан хэн байхыг зааж, төрийн эргэлт хийж байхад Тэмүжин яахаа мэдэхгүй Бөртийн өвөрт унтаж байсан. Хонгирад бүсгүй Бөртэ л уйлан хайлан байж нөхрөө загнан, аюулыг ялган хэлж зэмлэснээр, магадгүй бүр Бөртийн заасан аргаар улсын их зайран Тэв Тэнгэр бөөгийн нурууг хугалж , хойд эцэг Мөнлигийн долоон хөвгүүний төрийн самууныг зогсоосон. Бас л Бөртэ нүцгэн энгэрээ даран уйлж, хэлж, сургаж, заагаагүй бол төрсөн дүү нарыг нь зодож, өмнөө мөргүүлж, түмэн хэвтүүл торгуудынх нь нүдэн дээр өөрийг нь барьж авах зүрхтэй, эрхтэй болчихсон байсан ах дүү 7 хонхотан, Тэв Тэнгэр бөө, Мөнлиг эцэг Монгол төрийг яаж самрах байсныг хэлж мэдэшгүй. Тэмүжинийг өөрийг нь Тэнгэр сонгосон гэж зарлаж байсан Мөнх Тэнгэрийн зараал Тэв Тэнгэр бөө тал нутгийн оюун санааны эцэг, агуу хүчирхэг нэгэн байсан. Хонгирад бүсгүй Бөртэ л түүнийг даралцсан бус уу.

Бэгтэр, Жамуха, Хөхөчү гэсэн Тэмүжиний амьдралд таарсан гурван хүчирхэг этгээдтэй хагацах, дарах, ойлгох, үйлдэн зүрхлэхэд нь монгол бүсгүйчүүд л гол үүрэгтэй байж. Тийм ч учраас Хорезмийг дайлаар мордохын өмнө хаан төрийн залгамжлагчийн тухай татар бүсгүй Есүй л зориглон сануулж асуухад нь Тэмүжин өөрийн олон сайд, анд, өрлөгүүдээ зэмлэж байсан биз. Тэмүжин нэн хүчирхэг болж уур хилэнд нь бүхэл үндэстэн, улс гүрнүүд мөхөж сөнөж асан тэр үед монгол бүсгүй Есүйгээс өөр хэн Тэмүжинд “Нэгүл мэт бие чинь нэхс хийж одвоос” гэж зүрхлэн хэлж чадах байсан билээ.

Мэргид охин Хулан онгон нялх цагтаа ч хаан Тэмүжиний хилэгнэлийн өмнө бардам тайван зогсож, учирлан ятгаж хожим зүүн гарын түмний их ноён болсон Наяагийн амийг аварч байсан. Домог түүхэнд Хулан хатны бодь гөрөөстэй учирсан зүүд, зүүдний тайлал хүсэлтээс болж Монголын их цэрэг Энэтхэгийн хойд нутгаас эргэн эх нутгийн зүг жолоо залж байсан гэдэг. Энэтхэгийг аварч, их түүхийг өөрчилсөн монгол бүсгүйн ганц шөнийн зүүд.

Солонгосоос Унгар, Индонезоос Хойд мөсөн далай хүртэлх еврази тивийн их эзэн хаан болсон байсан Хубилайн ганц ойр зөвлөх нь хатан Чаби байсан. “Эрт үеэс өдий хүртэл 1000 жил тогтносон улс гүрэн гэж үгүй” хэмээн Хубилайг сургаж байсан Чаби. 41 жил ханилсан хань Чабигаа нас барснаас хойш Хубилай ч сэтгэлээр унаж хэт ганцаардан, асар хурдан хөгширч амьдралаас одсон гэдэг. 300 ирвэс, 500 шонхор дагуулсан их авын үед ч Хубилай хааны дэргэд мэргэн харваач, шадар хамгаалагч биш хайрт хатан Чаби нь морилж байгааг дүрсэлсэн зураг 13-р зуунаас бидний үед өвлөгдөн иржээ.

Энэтхэгийг бүхэлд нь нэгтгэн өнөөгийн энэтхэг үндэстэний эцэг болсон Их Моголын хаан Шагжийн хатан Мумтазаа хайрласан хайр, харууссан гуниг нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн гайхалтай хайрын дурсгал болон үлдсэн. Монгол эр хүн хайртынхаа хойноос гунихдаа унагасан цагаан гантиг нулимс Таж Махал. Таж Махалын оройд эртний монгол шүтээн гал, нар, сар.

Плано Карпини “ертөнцийн олон ард түмний дунд Сорхагтани бэхи шиг дахиад нэг л бүсгүй байх юм бол би уул шугамандаа эм хүйстэнийг эр хүнээс дээд төрөл юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” гэж уулга алдан гайхсан байдаг. Мөнхөөс хойшхи алтан ургынхны дээд эх Сорхагтани тийм л хүнээс хэтийдсэн их оюуны чадвартан байсан юм болов уу даа. Их хаадыг амсхийх завсар Монгол Төрийг барьж их хуралдайг зохион байгуулж дараагийн хааныг сонгож байсан эрх мэдэлт их хатад, түмэн цагаан адуугаар инж гоёо хийн Солонгос орныг гайхашруулж байсан эрх танхил гүнж, Их Монгол улсын сан хөмрөгийн талыг оо энгэсэгэндээ зарцуулж хоосолж байсан эзэрхэг хүчирхэг эмс, хацрынх улаан царайных нь цагааны төлөө Халх Ойрадын их дайн дэгдэж байсан хэтэрхий гоо охид, Ази дахины баатар сайн эрс барилдаж харвалдаад дийлээгүй домогт эрэмгий гүнж, Тэмүжин дундад азийг тохинуулаад эзгүй 7 жил монгол нутагт төр барьсан охин гээд домогт монгол бүсгүйчүүдийн тухай бахархан бичээд дуусамгүй.

Гоо марал, Алун Гоо, Бөртэ, Хулан, Дөргэнэ,Сорхагтани, Алаха бэхи, Чаби, Хутугун, Ахай гүнж, Мандухай, Юнгэн, Ану гээд зөвхөн өнөөгийн бидний мэддэгээс нь л дурьдаж эхлэхэд хүчирхэг, оюунлаг, үзэсгэлэнт монгол бүсгүйчүүд өөр бусад ямар ч үндэстэний түүхэнд байгаагүйгээр угсаатнаа манлайлан хошуучилж, түүхийг өөрчилөн хүн төрөлхтөний хувь заяаг залж байсныг санахад бахдалтай. Агуу их хатадын удам монгол бүсгүйчүүд өнөө цагт ч өмнөх үеийнхнээсээ илүү гайхамшигийг бүтээнэ гэж би итгэлтэй байдаг.

Эх сурвалж:
http://publish.news.mn/show/id=761

Tuesday, February 24, 2009

Ты у меня одна




Ты у меня одна,
Словно в ночи луна,
Словно в степи сосна,
Словно в году весна.
Hету другой такой
Ни за какой рекой,
Hи за туманами,
Дальними странами.

В инее провода,
В сумерках города.
Вот и взошла звезда,
Чтобы светить всегда,
Чтобы гореть в метель,
Чтобы стелить постель,
Чтобы качать всю ночь
У колыбели дочь.

Вот поворот какой
Делается с рекой.
Можешь отнять покой,
Можешь махнуть рукой,
Можешь отдать долги,
Можешь любить других,
Можешь совсем уйти,
Только свети, свети!

Wednesday, February 18, 2009

Жимстэй мод

Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг
Сав барьсан саваагүй хүүхэд нь би байдаг
Сармагчин адил тал бүрээс нь авирч үздэг

Эхэндээ би гайхширдаг байсан
Эрхлэх гэж зүггүйтдэг байсан
Танихгүй жимс гашуун байсан
Тасарсан мөчирт нь өвдөгөө шалбалсан

Одоо би тэс ондоо болсон
Оройг нь хараад биширдэг болсон
Наран талаас нь тэр модыг хардаг болсон
Намар намрын хяруунд нь даарахаа байсан

Жиндсэн нэгнийг дулаацуулах гэж
Жимстэй мод сайхан гэж хэлдэг болсон
Ирж одох он цагийг гэгээрүүлэх гэж
Энэ модонд би хайртай болсон

Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг

А. Байгалмаа


Хөлгүй далай мэт цахим ертөнцөөр аялаж яваад ийм нэгэн шүлэг оллоо. БИ энэ хэдэн мөртөд өгүүлсэнтэй адил бодож, тунгааж явсан болоод ч тэр юмуу ихэд таалагдав... 

Saturday, February 14, 2009

Чамайгаа би сонгосон...

Хүн хүнээс илүүгээр чамайгаа би хайрлана
Хүний амьдралд тохиох түмэн сайхныг бодно
Хайрын хүчинд сэтгэл минь чинийхээ хойноос тэмүүлж
Хан ертөнцийн элгэнд хоёулханаа байх шиг санагдана


Залуу насны хүслэн гал дөл шиг бадарч
Найраг шүлгийн бадагаа онгон зүрхэнээ нээнэ
Мөрөөдөл болсон чинийхээ хайрыг толидон байж
Мөнх тэнгэрийн дор жаргал эдлэн сууна

Хайрын уянга амтлах залуу насны хүслэн
Хатан зүрхээ баясган мөрөөдөн суух хүслээр
Хонгор чамтайгаа хөтлөн ижилдэн явах л гэж
Хосгүй үнэн дурлалдаа
Хорвоод чамайг л сонгосон

Friday, January 23, 2009

Далай дээрх мөргөлдөөн

Испани болон Aмерикчуудын хооронд далай дээрх онцгой байдлын радио долгион дээр болсон ярилцлага.

Испаничууд:
А853 ярьж байна. Та нар яг биднийг чиглэн ирж байгаа тул, мөргөлдөөн болохоос сэргийлж урд зүгрүү 15 хэм эргэнэ үү. Бидний хооронд далайн 25 милийн зай байна.

Америкчууд:
Та нартай Америкийн Нэгдсэн Улсын усан онгоцны ахмад ярьж байна. Бид та нарыг бид нартай мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ 15 хэм өөрчлөхийг шаардаж байна.

Испаничууд:
Бид та нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Бид та нарыг чиглэлээ урд зүгрүү 15 хэм өөрчлөхийг санал болгож байна.

Америкчууд: (Өөр хүн)
Та нартай Америкийн Тэнгисийн Цэргийн Флотын нисдэг онгоц тээвэрлэгч “Линкольн” усан онгоцны командлагч Ричард Жеймс Ховард ярьж байна. Манай онгоц Америкийн Тэнгисийн Цэргийн Флотод хэмжээгээрээ хоёрт ордог. Биднийг 2 крейсер, 6 сөнөөгч, 2 шумбагч болон бусад жижиг дэмжигч онгоцнууд дагалдаж байгаа. Би таныг чиглэлээ өөрчлөхийг санал болгож бүүр тушааж байна. Ингэхгүй бол бид өөрсдийнхөө хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зохих арга хэмжээг авах болно гэдэгийг анхааруулж байна. Бид нарын замаас зайлна уу.

Испаничууд:
Та нартай Хуан Мануэль Салаг Алканара ярьж байна. Бид гурвуулаа байна. Бид нарыг нохой, оройн хоол, 6 лонх шар айраг дагалдаж байна. Бид нарыг одоо унтаж байгаа нэг канар шувуу дэмжиж байна. Бид эх газар дээр байрлаж буй гэрэлт цамхаг тул хаашаа ч явах бодолгүй байна. Бид Испанийн гэрэлт цамхагуудын дунд хэмжээгээрээ хэдэд нь ордогийг мэдэхгүй. Та нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих бүх арга хэмжээгээ авч болно. Гэхдээ хэрвээ та нар чиглэлээ өөрчлөхгүй бол таны “Линкольн” манай хадан хясааг мөргөх болно.

Friday, January 16, 2009

Хүний нас, төрсөн өдрийг мэдэх арга

Таалгаж буй хvндээ дараах асуултуудыг тавина:
- Тєрсєн сарынхаа дугаарыг 100-аар vржvvл;
- Гарсан тоон дээр тєрсєн єдрийнхєє дугаарыг нэм;
- Нийлбэрийг нь хоёроор vржvvл;
- Vржвэр дээр нь наймыг нэм;
- Тэгээд таваар vржvvл;
- Гарсан тоон дээр дєрвийг нэм;
- 10-аар vржvvл;
- Дахин дєрвийг нэм;
-Дээр нь насаа нэм.

Тэр хvний хэлсэн тоо буюу эцсийн хариунаас 444-ийг хасна.

Гарах тооны сvvлийн хоёр орон нь тухайн хvний нас, дараагийн хоёр орон нь тєрсєн єдєр, vлдсэн нь тєрсєн сарынх нь дугаар байна.

Жишээ нь: 23066-444= 22622 эндээс хоёр сарын 26-нд тєрсєн 22 настай гэсэн үг.

Мэдээллийн эх сурвалж: Монголын мэдээ сонин

Хүүхдүүд ээж ааваасаа юуг хүсдэг вэ?

Энэ асуултанд хүн болгон өөр өөрийнхөөрөө олон янзаар хариулах байх. Миний хувьд “чихэр” гэж хэлмээр байсан ч, саяхан уншсан номноосоо хуваалцахад хүүхдүүд маань чихэрнээс илүү юм биднээс хүсдэгийг ээж аавууд бид мэдээгүй явжээ гэдгийг ухаарсанаа та бүхэнтэй товчхон хуваалцья.

Хүүхдүүд ээж аавтайгаа ойр дотно харилцаа үүсгэн нэгэн гэр бүл дотор амьдарч байхдаа таван аргаар биднээс хайрыг чихэр шигээ хүсч байдаг юм байна. “Хайрын Таван Хэл” хэмээх их сайхан мэдээллээр дүүрэн, уншаад ухаан суухаар номыг Хойд Каролина мужийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Гэри Чэпман олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд хэдэн жилийн өмнө бичиж хэвлүүлсэн нь маш олон хувиар борлогдож, бэстсэллэр болсон билээ. Тус номын монгол орчуулга явагдаж байна. Энэ номны гол санаа нь гэр бүлийг илүү ойр дотно байлгах, хүүхдүүдтэйгээ илэн далангүй байх, бие биенээ ойлгох, гол нь хайраа биендээ илчлэх, үзүүлэх юм. Би тус номын зохиогч Гэри Чэпманы сургалтад биеэр оролцох завшаан тохиолдож, маш их зүйл сурсан. Тус номноос сийрүүлэн, өөрийн гэр бүлийн амьдрал дээрээ тулгуурлан доорхи зүйлсийг сийрүүлэв. Эдгээр таван хэл нь: Бэлэг, Тэврэлт ба биеэр хүрэлт, Үр дүнтэй цаг, Үйлчлэл, Урмын сайхан үг.

1. Энэхүү хайрын таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг.
Хүүхдүүд маань бид нарыг ажлаас ядраад ирсэний дараа, цүнх уудлаад унавал биднээс ямар нэгэн бэлэг авахийг хүсдэг. Эсвэл таны хүүхэд зочин ирэх болгонд байгаагаа боож хүнд өгдөг бол таны хүүхэд бусдад хайрыг авахдаа бас хайраа илэрхийлэхдээ бэлэгийн хайрын хэлээр ярьдаг юм байна.

2. Тэврэлт ба биеэр хүрэх.
Миний бага охин унтахдаа заавал тэвэрсэн хүнийхээ хацар, гарт нь хүрэх дуртай. Бага насны хүүхдүүд илүүлэх, тэврүүлэх, үнсүүлэх дуртай байдаг. Таны хүү эсвэл охин чинь байнга л таны өвөр дээр суух, эсвэл таныг байнга үнсдэг, биенд чинь хүрч байх дуртай бол үүнд та “ямар нялуун хүүхэд вэ?” гэж цааш нь түлхэж байсан удаатай бол өнөөдрөөс тэр нь танаас хайрыг мэдэрч байгаа мэдрэмж нь юм байна гэдгийг ойлгоод, эргүүлэн хүүхдээ хайрлан тэвэрч үнсээрэй.

3. Үр дүнтэй цаг.
Манай том хүү сэтгэхүй их сайн. Их сонин сонин тоглоом сэтгэж тоглоод тэрэндээ намайг оролцуулах их дуртай. Та хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, эмээ өвөөгийнх нь тухай ярьж өгөх гээд хамтдаа цаг өнгөрүүлж болно. Намайг бага байхад гээд бид нар ярьж эхэлбэл таныг хүүхэд байхад хэн нэгэн хүний танд өгсөн үр бүтээлтэй цаг таны оюун санаанд хадгалагдсан байдаг.

4. Үйлчлэл.
Хүүхдүүд маань ээж ааваасаа маш их хамааралтай бяцхан хүмүүс. Маш олон зүйл дээр ээж аавуудын үйлчлэл хайр болон хүүхдэд хүрдэг. Эвдэрсэн тоглоомыг нь засах, өрөөг нь цэвэрлэх, гэрийн даалгаварт нь туслах, хувцсыг нь эвхэж индүүдэж өгөх, хоол хийх гэх мэт. Энэ бүхнээс бидний хүүхдүүд тэдэнд хайртай аав ээж хажууд нь байгааг мэдэрдэг.

5. Урмын сайхан үг.
Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ? Дандаа хоолоо асгаж байх юм гээд энэ олон шүүмжтэй хатуу үгийг ажилдаа түүртэж ядарсан эгчийнхээ амнаас хүүхдүүддээ хэлж байхийг бишгүй сонссон. Харин нөгөө хүүхдүүд нь том том нулимс унаган, тэдний дотор өөртөө итгэх итгэл нь ихээр буурсан нь ойлгомжтой. Харин хүүхдүүдээ загнахаасаа өмнө тэвчээр гарган алдаа хийхээс нь өмнө “энэ зүйлийг ингэж хийдэг” хэмээн биеэрээ үлгэрлэн үзүүлэх, улам сайн болж байна, чи их сайн хүү, ажилсаг охин шүү хэмээн урам өгөх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн чаддаг зүйлээр хүүхэддээ урам өгөх, аливаа зүйлийг эерэг талаас нь харж, бүх юмыг сайхан болно, бүтнэ гэж ерөөх. Таны хүүхэд танаас “энэ гоё байна уу? энэ танд таалагдаж байна уу?” гэх мэтчилэн урмын сайн үг авч, түүндээ баярлахыг хүсч байгаа нь танд мэдрэгдвэл таны хүүхдийн хайрын хэл нь урмыг үг юм гэж ойлгон, аялгуу сайхан монгол хэлээрээ бэлэг дэмбэрэлтэй үгээр урамшуулан хайрлаарай.

Хүүхдүүд маань бага байхдаа эдгээр хэлүүдийн тавууланг нь танаас хүсдэг. Яваандаа хүүхэд том болоод ирэхээр энэ таван хэлийн аль нэг нь хайрын эх хэл болж, таван хэлнээс хоёр юм уу гурван хэл нь туслах хэл болж насан туршид нь тэр хүн орчин тойрны хүмүүсдээ хайраа илэрхийлэх илэрхийлэл нь болдог байна. Эцэст нь бас нэг чухал зүйл нь, хүн болгон, хүүхэд болгонд хайрын сав гэж байдаг гэнэ. Хэрвээ та энэ долоо хоногт хүүхдүүдээ сайн ажиглаад, хайрын хэлээр нь яриад, хайрын савыг нь дүүрэн байлгавал, таны хүүхдийн царайд инээд дүүрэн байна гэдгийг би өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлэн үр дүнг нь харсаны хувьд баттай хэлж байна.

Орой унтахаасаа өмнө миний хүү эсвэл охины хайрын сав дүүрэн болов уу гэж сайн бодоорой. Хэрвээ та дүүргэж амжаагүй бол нар жаргаж хүүхэд тань үлгэрийн зүүдэнд аялахаас нь өмнө хайрыг савыг нь асгаруулан бялхуулан дүүргээрэй. Таны гэр бүлд инээд хөөр, баяр баясал, хайраар дүүрэн байхыг ерөөе.

Эх сурвалж:
Д. Батсүх, Хойд Каролина
http://mongolmedee.net/index.php?option=com_content&task=...

Wednesday, January 14, 2009

Нэгэн түүх

Охин
Тэр гоо охин байсан. Арван найман настай шvvслэг улаахан уруултай, эвлэгхэн гоолиг биетэй хонх шиг жингэнэсэн дуутай цангинасан инээдтэй охин байсан. Дотоод сэтгэл нь ч мєрєєдлєєр дvvрэн, дэлгээд тавьсан дэвтрийн цав цагаахан цаас шиг. Инээд алдсан томоогvй алаг нvдээрээ ертєнцийг шагнан хавар оройны урьтай салхийг санагдуулам гоо охин байсан.

Охин дээд сургуульд орж оюутан болж томчуудын амьдралд хєл тавьсан ч хиргvй ариухан сэтгэлтэй охин хэвээрээ л байсан. Чи одоо том болсон хvvхэн болох болоогvй юу гэх шиг хорхойсч дагасан залуус олон. Сайхан охидыг эргvvлэх залуус мундах биш хичээлдээ сайн даруухан бор хvvгээс эхлээд охидын эрлэг болсон гангамсаг хоосон толгойтнууд ч хажуу хавиар нь эргэлдэнэ.

Тэдгээрийн дотроос охинд царайлаг, яриасаг нэгэн залуу ихэд таалагдсан. Охин тvvнд дурласан. Ертєнцийн явдлыг гvйцэд ухаараагvй балчир оюундаа энэ бол жинхэнэ хайр гэж vнэмшсэн. Нvдээрээ ирмэсэн алиахан ааштай єєрєєс нь нэлээн хэд ах тэр залуугийн гараас итгэлтэй нь аргагvй хєтлєєд хаврын салхинд зугаалах болсон. Эр хvний амьсгал хvрээгvй ариухан биеэ ч цаг нь болсоон гэх шиг тvvнд єгсєн. Хайрандаа мансуурсан охин ээж аав эгч дvvгээ хэлэхийг ч юман чинээ бодоогvй. Би одоо том хvн болсон бvхнийг єєрєє шийднэ гэж зєрvvдлэн зvтгэсэн.

Жаргалтай хавар єнгєрч зуны сар ирлээ. Амраг залуу амралтаараа хєдєє явсан. Охин зунжин гэрээс гарахгvй шаналан утас сахин суусан. Тvvний ярьсан єдєр аз жаргалтай диваажин л ийм байдаг гэмээр сайхан. Харин ярихгvй удвал охиныг гунигийн хар манан нємрєн авдаг байлаа. Залуу хєдєєнєєс ирсэн ч уулзахыг яарсангvй нь гайхалтай. Охин тvvнийг цаг мєч бvр хvлээсэн биш vv. Уулзсан ч vнсэлт нь хvртэл хvйтэн болсон байлаа. Удалгvй амраг залуу хvний хvv насны багад эрдэм євєрлєхєєр гадаад далайн чанадыг зорин одвой. Энэ тухай яг явахын ємнєхєн утсаар л хэлсэн нь бvр гайхалтай. Яагаад эртхэн хэлээгvй билээ яагаад. Охин олон шєнє уйлсан. Амрагаа санан санан гомдон гомдон уйлсан. Нулимс гарахгvй болтолоо уйлсан.

Бvсгvй
Гуниг гутрал хvртэл охины гоо vзэсгэлэнг гундаасангvй. Охин дэлбээгээ нээсэн цэцэг шиг vзэсгэлэнтэй бvсгvй болсоон. Турьхан бие нь тєлжиж гvйцээд гунхсан сайхан бvсгvй болсон. Томоогvй нvдэнд нь харин жаахан гуниг торон vлдсэн. Хvмvvний амьдралын vнэн худлыг ялгах салгах нь балчир охин байхаасаа дээрдэж инээсэн болгон руу инээхээ больсон хэдий ч амьдрал гэдэг их далайн эхэнд алмайран зогсож байсан. Нэг л єдєр тvvн дээр итгэлтэйгээр хайраа илчилсэн лусын ханхvv єєрийн биеэр залраад ирсэн. Ханхvv тvvнд хайртай хайр хайр хайр хайраар амьсгалсаар дахин нэг хаврыг vдэвээ.

Одоо бvсгvй амьдрал гэх их далай руу тvvнтэй хамт шумбан ороход бэлэн болсон байлаа. Далайн ус харин санаснаар тийм бvлээхэн байсангvй. Эрчит давалгаа нь мяралзан сэрvvн салхи нь хайр найргvй vлээж эхэлсэн. Гэлээ ч яалтай билээ амьдралын жам хойно бvсгvй анхны vрийнхээ зулайг vнэрлэсэн. Аавтайгаа адилхан бяцхан хvv тєрvvлсэн. Наймаа арилжаа хийж хойш урагш явдаг хvvгийн эцгийн зан єєрчлєгдєж эхэлсэн. Хиргvй цагаан сэтгэлээ сэвтээсэн хиртэй мєнгє тоолон санаашран суух болсон. Архи авгай хvvхнvvд ч ар єврєєр нь эргэлдэж ааш авир нь ч ханхvvгийнх биш мангасынх болж хувирсан. Эх хvн ийм vед яалтай ч билээ бvсгvй хvvгээ тэврэн сэрvvн салхийг сэрvvн гэхгvй хvйтэн далайн усыг хvйтэн гэлгvй сєрєн сэлсээр л байсан.

Нvдэндээ гунигтай ч эцэг эхээс заяасан саруул ухаан уужим сэтгэлийнхээ ачаар бvсгvй амьдралд хєл алдаагvй ээ. Мангас болж хувирсан ханхvvгээ баяртай гэж хэлэхдээ ч огтхон ч харамсаагvй ээ.

Эхнэр
Бvсгvй одоо жаргалтай эхнэр болсон. Бvлээн дулаахан сэтгэлтэй ханхар эрийн эхнэр болсон. Нvднээс нь хайр цацарсан єндєр сайхан залуу заяаны хань зам дээр гэх шиг нэг л єдєр тvvнтэй учирсан. Бvсгvй тvvнд анхны харцаар л дурласан. Жинхэнэ хайр гэж юу байдгийг бvсгvй тэгэхэд л бvрэн амталсан. Даруухан дєлгєєхєн ааштай тэр залуу бусдаас онцгойрохгvй ч тvvний хэлж ярьж буй нь цаанаа л жинтэй, vнэн бєгєєд ухаалаг. Бvсгvй анх удаа хvний биед бас сэтгэлд нэгэн зэрэг татагдаж нэгэн зэрэг дурласан нь энэ. Сэтгэл байгаа цагт бvх зvйл болноо гэх шиг амьдрал гэх далайн ус ч дєлгєєн тогтуун намуухан бvлээн болсон. Торгонд хєлбєрч тосонд умбахгvй ч бvсгvй одоо хоёр биеэ гэсэн хайрын хvчээр аз жаргалтай амьдралаа цогцлоосон. Єглєє бvр эр нєхрийнхєє халуун євєрт ханхар цээжийг нь дэрлээд сэрдэг аз жаргалтай эхнэр болсон. Аз жаргалтай амьдрал бvсгvйн єєдєєс мишээсэн. Сайхан хайртайгаа учирч сайхан эрийн эхнэр болсон.

Б.Эрхэмбаяр
Орлоо сайт

Гараг эрхэсийн Монгол нэр

Саруул-Эрдэнэ багшийн гараг эрхэсийн нэрний талаар сонирхолтой тайлбар Даяар Монгол сонин дээр байхаар нь шууд хуулчихлаа. Хэрэгтэй мэдээллийг тэмдэглэл мэтээр хадгалах амар санагддаг, хайж гүйхгүй хялбар байдаг шүү.

Гараг эрхэсийн Монгол нэр

2008 оны 12 сарын 29

Тигр Еврафт мєрний vржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн єдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Єрнє, Дорно зvгт адил тархсан тул Ази, Еврoпын нэлээд хэлэнд єдєр болон гарагийн нэрс хоорондоо дvйдэг байна. Монголчууд ч бас "гараг" хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн єдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх буриад vгтэй андуурагдах болсноос зайлсхийж буй хэрэг юм.
"Даяар Монгол" сонины архиваас.

Ингээд Ням гарагаас эхлэн єдрvvдийн нэрийг тодорхойлбоос:

Sun-day буюу Нарны єдєр нь Тєвдєєс Монголд орохдоо НИМ-А (ням), Самгардиас (самгарди- санскрит адил) уйгараар дамжин орж ирэхдээ ADIYA (адьяа) хэлбэрийг олсон бєгєєд аль аль нь "нар" гэсэн vг болно.

Mon-day буюу Moon - day хэмээх Сарны єдєр нь тєвдєєр Даваа, самгардиар Сумьяа гэж буй нь мєн л Сар гэсэн vг. Дашрамд дурдахад дэлхийн дагуулыг нэрлэдэг vг нь тvvний орчлоор баримжаа болгон хэмждэг 30 орчим хоногийн хугацааг нэрлэх vгтэй дvйцдэг хэл монголоос гадна англи ( moon-month ), тvрэг ( ay-aй ) гээд олон бий.

Хар яриандаа бидний 2 дахь єдєр гэдэг гарагийн тєвд нэр Мягмар нь уугуул хэлэндээ МИГ-МАР гэсэн хэлбэртэй. Yvний Миг нь нvд, Мар нь улаан гэсэн vг. Монголчууд орчуулаад бас Улаан нvдэн гараг гэж нэрлэнэ. Энд та нэг зvйлийг анзаарсан бол тєвд хэл нь яг Испани хэл шиг Нvд + Улаан гэж тодотгол нь ардаа хэлэгдэж байгаа биз. Уг гарагийн самгарди нэр нь Ангараг, барууны хэлнvvдэд Марс хэмээнэ. Эртний Ромын домогт Марс нь дайн тулааны тэнгэр гэгдэж байв.

3 дахь єдєр тєвдєєр Лхагва, самгардиар Буд гараг. Латин нэр нь Mercure. Грекvvд Хэрмэс гэнэ. Хэрмэс Зэвс тэнгэрийн элч болохоос гадна худалдаа ба хулгайн тэнгэр гэгддэг. Худалдаа хулгай 2 нэг тэнгэртэй байна гэдэг тохиолдол уу, эсвэл тийм их тєстэй зvилс vv?

Дараагийн єдєр нь тєвдєєр ПYР-БY, самгарди нэр нь Бархасбадь. Агуу том гараг болохоор нь ромчууд хамгийн хvчтэй тэнгэртээ нэрийг нь єгч Jupiter хэмээжээ. Грек домгийн Зэвстэй дvйнэ. Yгийн гарлын хувьд ч Ju нь Ze(us), piter нь патра, фадра (эцэг) гэсэн vгстэй нэг язгууртай. Эцэг тэнгэр гэсэн шvv нэр болж байна.

5 дахь єдрийг тєвдєєр ПА-САН гэдэг нь монголд сунжирч Баасан болжээ. Самгарди нэр нь Сугар, самгардиас єєр хэлээр дамжин орж ирсэн хувилбар нь Шvгэр. (Ингэж нэг vг єєр єєр хэлээр дамжин орж ирэхдээ єєр єєр хэлбэрийг олдгийн жишээ Эрдэнэ-Раднаа, Очир-Базар, чихэр-саахар гээд олон бий) Сугар гарагийг монголчууд эртнээс Yvрийн цолмон, Yдшийн гялаан гэх мэтээр нэрийдэж байжээ. Yvнээс vзэхэд “Монголчуудын модон барын ном” хэмээх сайхан ном бичсэн Шvгэр гуай, Токиод суугаа миний ах Сугараа, Робинзон-Крузогийн туслах Баасан (5 дахь єдєр баригддаг этгээд), тэргүүн хатагтай Цолмон нар бvгд амьдаа болж таарч байна. Сугар гарагийг латинаар Venus, оросоор бол Венера гэнэ. Венvс нь гоо vзэсгэлэн болон секс, vр удмын охин тэнгэр болохын хувьд Грек домгийн Афродитатай дvйнэ.

Социализмын vед хагас амардаг байсан єдрєє хагас сайн, бvтэн амардгаа бvтэн сайн гэж бид нэрийдсэн билээ. ( Жаахан ухаад бодвол хагас нь сайн юм чинь хагас нь муу гэсэн ойлголт тєрнє. Ажил хийнэ гэдэг муу зуйл болж таарах нь ээ дээ, тэхээр. ) Хагас сайн єдрийн тєвд нэр Бимба буюу Санчир гараг юм. Барууны хэлнvvдэд Сатурн гэнэ. Saturn day гэдэг нь жаахан хураагдаад Saturday болжээ. Сатурн Ромын домогт газар тариаланг ивээн тэтгэдэг тэнгэр. Грекээр Кронос гэнэ. Кронос тєрсєн эцэг Ураныхаа эрхтнийг огтолж хєнєєдєг бузар домог бий. Энэ домог хийгээд эхтэйгээ нєхцдєг Эдип хааны vлгэр зэрэг нь Барууны соёлт ертєнцєд єєрсдийнх нь нэрлэдгээр “ classic” нь болдог гээд бодохоор таагvй л санагддаг, миний хувьд.

Дээр бичсэн бvхнээс vзэхэд бидний єдгєє хэрэглэж буй єдрийн нэрс нь тєвд болон самгарди гаралтай vгс болох нь тодорхой байна. Гэтэл Монголчууд єєрсдийн гэсэн єдєр хоног нэрийдэх vггvй байв гэж vv? Yгvй ээ, бид л харийн соёлд шvтэж хаясан болохоос єдєр хоног, эрхэс гарагийн тухай эртний сайхан монгол vгс байсныг судар ном батална. Бельгийн нэрт монголч, хар лам А.Мостэртийн олж тайлбар бичсэн нэгэн монгол судрыг АНУ-ын судлаач Ф.Кливэз Харвардын Монгол номын цувралд Manual of Mongolian Astrology and Divination нэрээр хэвлvvлжээ. Уг сударт долоо хоногийн єдрийг ням гарагаас эхлэн жагсаасан нь:

1. Наран одон: Soleil
2. Саран одон: Lune
3. Гал одон: Mars
4. Усун одон: Mercure
5. Moдун одон: Jupiter
6. Aлтан одон: Venus
7. Шороо одон: Saturn

Нэмж єгvvлэхэд Монголчууд эрт дээр vеэс 12 сарыг улирлын тэргvvн, дунд, адаг сар хэмээн нэрийдэхээс гадна амьтны нэрээр Буган сар, Хєхєє сар гэхчлэн хэлдэг байсан мэдээ бий. Бид Хєхєє євлийн хvйтэнд гэж ярих дуртай. Гэтэл Хєхєє зун л донгоддог шувуу билээ. Уг хэллэгийн учир нь мєнєєх хєхєє сар ид євлийн хvйтэнд болдог байсантай холбоотой юм.

Yг бvр тvvхтэй, vгийн тvvхээс ард тvмний утга соёл, ухаан мэдлэг сацрах ажгуу.

М. Саруул-Эрдэнэ

Эх сурвалж Даяар Монгол Сонин:
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=...