Sunday, September 21, 2008

Life is G-O-O-D, BABY



Энэ дууг Австралийн Сиднейд байхдаа мөн ч олон удаа сонсож билээ. Яагаад гэвэл хүний газар, гүний нутагт, хайртаасаа хол, гав ганцаараа байхад энэ мэт дуу л "хань" болж байсан учираас тэр.

Өчигдөр бүсгүйтэйгээ утсаар ярилаа. (Яадагийн...) Яримаар санагдаад, санаад байсан юм чинь...
Тийм ээ, тийм. Амалсан амлалт бий, би санаж байна. Гэвч хайртай хүнээ санаж мөрөөсөхийн эрхэнд л тэгсэнийг минь ойлгоорой доо...

Өнөөдөр сэтгэл нэг л сэргэлэн, гэгээтэй мэт болчихож... Өчигдөрийн "яриа" ингэж нөлөөлсөн байхаадаа. Хүн юм болохоор амархан зүйлд баярлаж, хөөрөөд л...

Сайхан байнаа

...Дуртай дуугаа дахиад нэг сонсоё...

1 comment:

N Tsene said...

Хүний сэтгэл гэж нээрээ сонин шүү. Сэтгэлд байдаг хүнтэй нь холбоотой юм бүгд шууд нөлөөлж байдаг. Сайхан зүйл болвол хязгааргүй их аз жаргалтай сэтгэл догдлоод л харин эсрэгээрээ бол урвайгаад л. Өнөөдрийн хувьд миний хувьд сүүлийнх нь болчихоод л сууж байна. Нэг хүнээс mail хүлээгээд сэтгэлд өчүүхэн төдий горьдлого сүүмэлзээд л...