Хайрттайгаа, Сэтгэлээ сэргэтэл утсаар ярив. Яриаад л баймаар байлаа, гэвч хэн хэн нь ажилтай болхоор дараа боломжтой болхоороо л...
Бүсгүй маань ямар их зориг, эрсдэлээр шийдвэр гаргаж байгааг бодох болгонд түүнийгээ бүүр ч ихээр хайрламаар, гомдол, цөхөрлийн нулимсын гашууныг дахиж амсуулахааргүйгээр жаргаах юмсан гэдэг хүсэл улам ихээр бадрав. Үнэхээр би түүндээ Хайртай юмдаа...Хайртынхаа тухай бодсон чинь хамтдаа үзэж байсан нэг кино санаанд орлоо. Нэгэн сайхан хайрын тухай гардаг, Солонгос кино л доо. Гэхдээ сэтгэлд нэг л нэг тийм гэхийн аргагуй сайхан хайрыг мэдрүүлдэг кино байсан болхоор санаанаас гардаггүй юм. Ер нь тэгээд бүсгүйтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамжаар дүүрэн байх юм даа...

No comments:
Post a Comment