Friday, April 10, 2009

Until the last moment

Ойрд блогтоо салхи оруулсангүй. Энэ хугацаанд олон зүйл болоод өнгөрсөн мэт боловч, суугаад эргэцүүлээд бодоход тийм ч их зүйл амжуулаагүй мэт санагдах юм. Наран улсад ирээд нэг жилийг ардаа үдлээ, эрдэм сурахад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөнийг анзаарсангүй.

Саяхан нэгэн найзтайгаа чаталлаа, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон гэдгийг нь сонсоод "цагаахан атаархал" төрсөнийг нуух нь илүүц биз. Ойрын үед гэр бүлийн утга учир, халуун дотно байдлыг маш ихээр үгүйлдэг болсон байх юм. Өөрийн өрх гэрээ товхинуулж, шуугилдсан олон хүүхэдтэй болж байна гэж хүртэл зүүдэллээ... Зүүд минь биелэх болтугай.

Өнөөдөp net surfing хийж яваад ийм клип олов. Яг одоо сэтгэл дотроо бодож тунгааж, тэмүүлж байсан бүгдийг хөгжмийн гайхамшигтай аялгуугаар гаргаад, илэрхийлсэн мэт санагдлаа. Тиймээ, сүүлчийн мөчийг хүртэл ЗӨВХӨН УРАГШАА...

2 comments:

Luis Portugal said...

Hello
It has a nice blog.
Sorry not write more, but my English is bad writing.
A hug from my country, Portugal

A Girl in a Field said...

saihan duu, "sugoiii wakaru" gemeer temdeglel baina. doorh gadget-iin hos penguin shigee шуугилдсан олон хүүхэдтэй болooroi! :)