Friday, January 23, 2009

Далай дээрх мөргөлдөөн

Испани болон Aмерикчуудын хооронд далай дээрх онцгой байдлын радио долгион дээр болсон ярилцлага.

Испаничууд:
А853 ярьж байна. Та нар яг биднийг чиглэн ирж байгаа тул, мөргөлдөөн болохоос сэргийлж урд зүгрүү 15 хэм эргэнэ үү. Бидний хооронд далайн 25 милийн зай байна.

Америкчууд:
Та нартай Америкийн Нэгдсэн Улсын усан онгоцны ахмад ярьж байна. Бид та нарыг бид нартай мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ 15 хэм өөрчлөхийг шаардаж байна.

Испаничууд:
Бид та нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Бид та нарыг чиглэлээ урд зүгрүү 15 хэм өөрчлөхийг санал болгож байна.

Америкчууд: (Өөр хүн)
Та нартай Америкийн Тэнгисийн Цэргийн Флотын нисдэг онгоц тээвэрлэгч “Линкольн” усан онгоцны командлагч Ричард Жеймс Ховард ярьж байна. Манай онгоц Америкийн Тэнгисийн Цэргийн Флотод хэмжээгээрээ хоёрт ордог. Биднийг 2 крейсер, 6 сөнөөгч, 2 шумбагч болон бусад жижиг дэмжигч онгоцнууд дагалдаж байгаа. Би таныг чиглэлээ өөрчлөхийг санал болгож бүүр тушааж байна. Ингэхгүй бол бид өөрсдийнхөө хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зохих арга хэмжээг авах болно гэдэгийг анхааруулж байна. Бид нарын замаас зайлна уу.

Испаничууд:
Та нартай Хуан Мануэль Салаг Алканара ярьж байна. Бид гурвуулаа байна. Бид нарыг нохой, оройн хоол, 6 лонх шар айраг дагалдаж байна. Бид нарыг одоо унтаж байгаа нэг канар шувуу дэмжиж байна. Бид эх газар дээр байрлаж буй гэрэлт цамхаг тул хаашаа ч явах бодолгүй байна. Бид Испанийн гэрэлт цамхагуудын дунд хэмжээгээрээ хэдэд нь ордогийг мэдэхгүй. Та нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих бүх арга хэмжээгээ авч болно. Гэхдээ хэрвээ та нар чиглэлээ өөрчлөхгүй бол таны “Линкольн” манай хадан хясааг мөргөх болно.

No comments: