Wednesday, January 14, 2009

Нэгэн түүх

Охин
Тэр гоо охин байсан. Арван найман настай шvvслэг улаахан уруултай, эвлэгхэн гоолиг биетэй хонх шиг жингэнэсэн дуутай цангинасан инээдтэй охин байсан. Дотоод сэтгэл нь ч мєрєєдлєєр дvvрэн, дэлгээд тавьсан дэвтрийн цав цагаахан цаас шиг. Инээд алдсан томоогvй алаг нvдээрээ ертєнцийг шагнан хавар оройны урьтай салхийг санагдуулам гоо охин байсан.

Охин дээд сургуульд орж оюутан болж томчуудын амьдралд хєл тавьсан ч хиргvй ариухан сэтгэлтэй охин хэвээрээ л байсан. Чи одоо том болсон хvvхэн болох болоогvй юу гэх шиг хорхойсч дагасан залуус олон. Сайхан охидыг эргvvлэх залуус мундах биш хичээлдээ сайн даруухан бор хvvгээс эхлээд охидын эрлэг болсон гангамсаг хоосон толгойтнууд ч хажуу хавиар нь эргэлдэнэ.

Тэдгээрийн дотроос охинд царайлаг, яриасаг нэгэн залуу ихэд таалагдсан. Охин тvvнд дурласан. Ертєнцийн явдлыг гvйцэд ухаараагvй балчир оюундаа энэ бол жинхэнэ хайр гэж vнэмшсэн. Нvдээрээ ирмэсэн алиахан ааштай єєрєєс нь нэлээн хэд ах тэр залуугийн гараас итгэлтэй нь аргагvй хєтлєєд хаврын салхинд зугаалах болсон. Эр хvний амьсгал хvрээгvй ариухан биеэ ч цаг нь болсоон гэх шиг тvvнд єгсєн. Хайрандаа мансуурсан охин ээж аав эгч дvvгээ хэлэхийг ч юман чинээ бодоогvй. Би одоо том хvн болсон бvхнийг єєрєє шийднэ гэж зєрvvдлэн зvтгэсэн.

Жаргалтай хавар єнгєрч зуны сар ирлээ. Амраг залуу амралтаараа хєдєє явсан. Охин зунжин гэрээс гарахгvй шаналан утас сахин суусан. Тvvний ярьсан єдєр аз жаргалтай диваажин л ийм байдаг гэмээр сайхан. Харин ярихгvй удвал охиныг гунигийн хар манан нємрєн авдаг байлаа. Залуу хєдєєнєєс ирсэн ч уулзахыг яарсангvй нь гайхалтай. Охин тvvнийг цаг мєч бvр хvлээсэн биш vv. Уулзсан ч vнсэлт нь хvртэл хvйтэн болсон байлаа. Удалгvй амраг залуу хvний хvv насны багад эрдэм євєрлєхєєр гадаад далайн чанадыг зорин одвой. Энэ тухай яг явахын ємнєхєн утсаар л хэлсэн нь бvр гайхалтай. Яагаад эртхэн хэлээгvй билээ яагаад. Охин олон шєнє уйлсан. Амрагаа санан санан гомдон гомдон уйлсан. Нулимс гарахгvй болтолоо уйлсан.

Бvсгvй
Гуниг гутрал хvртэл охины гоо vзэсгэлэнг гундаасангvй. Охин дэлбээгээ нээсэн цэцэг шиг vзэсгэлэнтэй бvсгvй болсоон. Турьхан бие нь тєлжиж гvйцээд гунхсан сайхан бvсгvй болсон. Томоогvй нvдэнд нь харин жаахан гуниг торон vлдсэн. Хvмvvний амьдралын vнэн худлыг ялгах салгах нь балчир охин байхаасаа дээрдэж инээсэн болгон руу инээхээ больсон хэдий ч амьдрал гэдэг их далайн эхэнд алмайран зогсож байсан. Нэг л єдєр тvvн дээр итгэлтэйгээр хайраа илчилсэн лусын ханхvv єєрийн биеэр залраад ирсэн. Ханхvv тvvнд хайртай хайр хайр хайр хайраар амьсгалсаар дахин нэг хаврыг vдэвээ.

Одоо бvсгvй амьдрал гэх их далай руу тvvнтэй хамт шумбан ороход бэлэн болсон байлаа. Далайн ус харин санаснаар тийм бvлээхэн байсангvй. Эрчит давалгаа нь мяралзан сэрvvн салхи нь хайр найргvй vлээж эхэлсэн. Гэлээ ч яалтай билээ амьдралын жам хойно бvсгvй анхны vрийнхээ зулайг vнэрлэсэн. Аавтайгаа адилхан бяцхан хvv тєрvvлсэн. Наймаа арилжаа хийж хойш урагш явдаг хvvгийн эцгийн зан єєрчлєгдєж эхэлсэн. Хиргvй цагаан сэтгэлээ сэвтээсэн хиртэй мєнгє тоолон санаашран суух болсон. Архи авгай хvvхнvvд ч ар єврєєр нь эргэлдэж ааш авир нь ч ханхvvгийнх биш мангасынх болж хувирсан. Эх хvн ийм vед яалтай ч билээ бvсгvй хvvгээ тэврэн сэрvvн салхийг сэрvvн гэхгvй хvйтэн далайн усыг хvйтэн гэлгvй сєрєн сэлсээр л байсан.

Нvдэндээ гунигтай ч эцэг эхээс заяасан саруул ухаан уужим сэтгэлийнхээ ачаар бvсгvй амьдралд хєл алдаагvй ээ. Мангас болж хувирсан ханхvvгээ баяртай гэж хэлэхдээ ч огтхон ч харамсаагvй ээ.

Эхнэр
Бvсгvй одоо жаргалтай эхнэр болсон. Бvлээн дулаахан сэтгэлтэй ханхар эрийн эхнэр болсон. Нvднээс нь хайр цацарсан єндєр сайхан залуу заяаны хань зам дээр гэх шиг нэг л єдєр тvvнтэй учирсан. Бvсгvй тvvнд анхны харцаар л дурласан. Жинхэнэ хайр гэж юу байдгийг бvсгvй тэгэхэд л бvрэн амталсан. Даруухан дєлгєєхєн ааштай тэр залуу бусдаас онцгойрохгvй ч тvvний хэлж ярьж буй нь цаанаа л жинтэй, vнэн бєгєєд ухаалаг. Бvсгvй анх удаа хvний биед бас сэтгэлд нэгэн зэрэг татагдаж нэгэн зэрэг дурласан нь энэ. Сэтгэл байгаа цагт бvх зvйл болноо гэх шиг амьдрал гэх далайн ус ч дєлгєєн тогтуун намуухан бvлээн болсон. Торгонд хєлбєрч тосонд умбахгvй ч бvсгvй одоо хоёр биеэ гэсэн хайрын хvчээр аз жаргалтай амьдралаа цогцлоосон. Єглєє бvр эр нєхрийнхєє халуун євєрт ханхар цээжийг нь дэрлээд сэрдэг аз жаргалтай эхнэр болсон. Аз жаргалтай амьдрал бvсгvйн єєдєєс мишээсэн. Сайхан хайртайгаа учирч сайхан эрийн эхнэр болсон.

Б.Эрхэмбаяр
Орлоо сайт

No comments: