Wednesday, February 18, 2009

Жимстэй мод

Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг
Сав барьсан саваагүй хүүхэд нь би байдаг
Сармагчин адил тал бүрээс нь авирч үздэг

Эхэндээ би гайхширдаг байсан
Эрхлэх гэж зүггүйтдэг байсан
Танихгүй жимс гашуун байсан
Тасарсан мөчирт нь өвдөгөө шалбалсан

Одоо би тэс ондоо болсон
Оройг нь хараад биширдэг болсон
Наран талаас нь тэр модыг хардаг болсон
Намар намрын хяруунд нь даарахаа байсан

Жиндсэн нэгнийг дулаацуулах гэж
Жимстэй мод сайхан гэж хэлдэг болсон
Ирж одох он цагийг гэгээрүүлэх гэж
Энэ модонд би хайртай болсон

Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг

А. Байгалмаа


Хөлгүй далай мэт цахим ертөнцөөр аялаж яваад ийм нэгэн шүлэг оллоо. БИ энэ хэдэн мөртөд өгүүлсэнтэй адил бодож, тунгааж явсан болоод ч тэр юмуу ихэд таалагдав... 

No comments: